solongonews
Монгол Улсад чиглэсэн тусламжаа нэмнэ
2014-12-30 14:49
Эрээн хот санаачилга гарган Монгол Улсад чиглэсэн тусламжаа эрчимтэй нэмэгдүүлж, найрамдлын хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсээр байна.

        Боловсрол сургалтын талд, Гадаад оюутан сурагчдын сургалтын тэтгэлэг болон сургалтын барилга байгууламж зэрэгт нийт 10 сая гаруй юаний хөрөнгө оруулав. Хотын засгийн газраас жил болгон Монгол Улсын дунд бага ангийн хүүхэд бүрт 4800 юаний сургалтын тэтгэлэг олгож, Эрээн хотын Олон Улсын Сургуулиас Монгол Улсаас ирж суралцаж байгаа сурагч бүрд 4000 юаний сургалтын тэтгэлэг өгдөг байна. Таван сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийж гадаад сурагчдын хичээлийн танхим, хоолны газар, дотуур байр зэргийг засвар шинэчлэлт хийж, сурагчдын виз авахад тусгай машин гаргаж, Монгол Улсын сурагчдын амьдрал сургалтад их тусламж үзүүлэв. Эмчилгээний талд хотын эмнэлгүүд хаяг, нэр, тасгаа хятад, кириллээр бичиж, гадаад улсаас ирсэн өвчтөнд үйлчилгээ зөвлөгөө өгөх тасаг гарган ажиллаж, Монгол Улсын өвчтөнд томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн шинжилгээнд орох төлбөрийг 50 хувиар буулгах урамшуулал хэрэгжүүлэв.

        Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн барилга байгуулалтын хувьд Монгол Улсын Улаанбаатар хотын усан оргилуур, Замын-Үүдын талбай, аялал жуучлалын парк болон зам шугам, Сайншандын хүүхэд, залуучуудын соёл амралтын төв зэргийн байгуулалтын төслийг биелүүлсэн бол Улаанбаатар хот, Замын-Үүдэд замын гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлтийн машин техник хандивлав. 10 сая гаруй юаний хөрөнгө оруулж, Эрдэнэт хотод нэг чиглэлийн зам шугамыг байгуулан, замын иж бүрэн олон нийтийн хэрэгслүүдийг дэмжив. Энэхүү гудамжыг "Эрээн хот гудамж" гэж нэрлэв. 13 сая юаний хөрөнгө оруулж Замын-Үүд боомтод 1.2 километр урт  авто тээврийн шугамыг барьж өгөв.

Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл