457 байшингийн орой, хүрээ хашаа ба тэжээн үржүүлэх саравчинд хэдэн арван мянган фото цахилгаан хавтан угсарсан нь нарны туяанд “цэнхэр далай” мэт харагдана.
“Үүлэн хүлэг” үүрд намаа дагана “100 сэтгүүлчийн түмэн газрын аялал”-ын баг 06-р сарын 17-ны өдөр Өвөр Монголын Баяннуур хотын Ү Юань шяний Ляньшин тосгоноор хүрсэн юм.

- Манай тосгон бол Тунлянь тосгон, Үшин хоёр тосгоныг бүхэлд нь нүүлгэн шилжүүлсэн шинэ тосгон. Засгийн газрын удирдамжтай, аж ахуйн нэгж, тосгоны иргэдийн сайн дурын зарчмын дагуу баригдсан. Мөн хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх, орчин үеийн хөдөө аж ахуйг эрхлэх жишиг тосгон болж, нийт хөрөнгө оруулалт 850 сая юань хүрсэн. Жилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь 54 сая кВт.цаг бөгөөд байшингийн талбайн дагуу тариаланчдад 20 жил дараалан нөхвөр олгоно. Үүнд, 88 кв.м-ээс дээш талбайтай байшинтай тариаланчдад 8100 юань, 88 кв.м-ээс бага талбайд 4050 юань өгдөг байна гэж Ляньшин тосгоны намын нарийн бичгийн дарга Ли Юүнфү танилцууллаа.

- Амьдралын нөхцөл муу байсан, борооны дараа тосгоны зам шавар шалчиг болж орж гарахад маш дөхөмгүй. Модон түлш түлж хоол будаагаа бэлдэж, байшингаа ч түлшээр дулаалдгаас шалтгаалан гэр дотор тун бохир муухай байдаг. Өнөөдөр бид харин хар замаар алхаж, байшин маань яндан ч үгүй болж, байгалийн хийг ашиглаж, нэгдсэн халаалттай болжээ гэж тосгоны иргэн Ян Гайжы өөрийн амьдралаа бидэнд ийнхүү танилцуулсан юм. Мөн тэрээр үргэлжлүүлэн:
- Тариаланчдын орлого ч багагүй нэмэгдсэн. Өмнө нь тариа тарихад бүх төрлийн эрсдэлд учирч хохирдог байсан бол одоо тосгонд түр цагийн ажил хийж, дээр нь тэжээн үржүүлэх салбар эрхэлснээс жил тутмын орлого нь 200 мянга гаруй юаньд хүрэх боломжтой болсон шүү гэж сонирхууллаа.

Ляньшин шинэ тосгоны барилгын ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд 2015 оны сүүлч гэхэд барилга дуусаж, өндөр стандартад нийцсэн 457 цахилгаан эрчим хүчний зориулалттай байшинд иргэд нүүж орсон байна. 2016 онд "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон" -оор шалгарсан удаатай.
Хөдөө бүс нутгийн хөгжлийг ойлгоё гэвэл Ляньшин шинэ тосгоноор аялаарай.
