solongonews
Нээлттэй байдлаа тэлж, гэгээн ирээдүйг бий болгоно
2021-11-26 17:00
Нээлттэй байдлаа тэлж, гэгээн ирээдүйг бий болгоно.

       Өвөр Монголын сүүлийн таван жилийн хөгжлийг эргэн харахад “нээлттэй байдал” нь маш чухал үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн таван жилд Өвөр Монгол, Орос, Монголын бүс нутагтай хиллэж байгаа газарзүйн давуу талаа бүрэн ашиглаж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн үйлчилж, нээлттэй эдийн засагтай хөгжлөө бэхжүүлсэн.

     Сүүлийн таван жилд Өвөр Монгол “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй сайжруулж, Орос, Монгол Улстай хамтын ажиллагааны механизмаа сайжруулж, Монгол Улстай таван хос ах дүү хотыг шинээр байгуулж, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа,эрүүл мэнд,эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, соёлын солилцоо болон бусад үйл ажиллагааг өргөжүүлсэн болно. Үүнээс гадна Орос, Австрали зэрэг 183 улс орон, бүс нутагтай хамтран ажиллаж, худалдааны харилцаа тогтоосон байна.

    “Арван гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд ӨМӨЗО-ны импорт, экспортын хэмжээ жилийн дунджаар 8.5 хувиар нэмэгдсэн байна. ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжүүд “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудад 230 гаруй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загас агнуур, уул уурхай, үйлдвэрлэл зэрэг олон салбарыг хамарч байна. ӨМӨЗО-ы бизнесийн орчин ч таатай болсноор ӨМ-ын гадаадын хөрөнгө оруулалт эрчим хүч, зам тээвэр, химийн үйлдвэрүүдэд ч мөн тэлж байна.

    Өнөөдрийг болоход ӨМӨЗО-д нэгэнт 19 боомттой болсон бөгөөд төмөр зам, хурдны зам, агаарын тээвэр зэрэг олон чиглэлтэй, гурван хэмжээст боомтын нээлтийн хэв маягийг бүрдүүлсэн байжээ.2020 онд Хятад-Европын чиглэлийн 5927 галт тэрэг Өвөр Монголын боомтоос нэвтэрсэн. Галт тэрэг бүр Өвөр Монголын гадаадад нээлтийн байдлыг тэмдэглэсэн гэж хэлж болно.

  “Дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх стратегийн үндсийг баримталж, хөрөнгө оруулалт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг идэвхжүүлж, нөөц баялгийг нэгтгэх нээлттэй байдлыг бий болгоно” гэж “ӨМӨЗО-ны үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 14-р таван жилийн төлөвлөгөө, 2035 оны хэтийн зорилтын тойм”-д шинэ эрэн үед Өвөр Монголын гадаад нээлттэй байдлын чиг хандлагыг тодорхойлсон байна.

Зохиогч: ГАО ХҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл