solongonews
Уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ
2021-08-11 10:26
Өвөр Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилгоор 30 сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ.

ӨМӨЗО уламжлалт сүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилгоор 30 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, уламжлалт сүүн бүтээгдэхүүний ухаалаг автомат машин худалдаж авах, уламжлалт сүүн бүтээгдэхүүний борлуулалтын дэлгүүр байгуулах, шинэ туршилтын цэг байгуулах, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хошуу шяний уламжлалт сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ашиглах болно.

Одоогийн байдлаар Өвөр Монголын хэмжээнд уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн лиценз авсан аж ахуйн нэгжийн тоо 16 байснаас 26 болж нэмэгджээ. Жижиг цехийн бүртгэлийн гэрчилгээ авсан цехийн тоо 746 байснаас 1204 болж, ажилчдын тоо 2000 шахам байснаас 4000 гаруй болж, бүтээгдэхүүний үнэ 607 сая юаниас 1.5 тэрбум юань хүрч тус тус нэмэгдсэн байна.

 

Зохиогч: ЛЮ РҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл