01-р сарын 28-ны өдөр хуралдсан ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын IV хурлын 2 дугаар хурлаар ӨЗО-ы Ардын шүүхийн ажлын тайланг их хуралд дэвшүүлж зөвлөлдөв.
Тайланд 2020 онд Өвөр Монголын шүүхийн байгууллага нь Ши Жиньпин даргын шинэ цагийн Хятад улсын онцлогтой социалист бодлогоор удирдлага болгож, намын төв хорооны чухал шийдвэрт бодлого төлөвлөлт болон ӨЗО-ы намын хороо, Ардын дээд шүүхийн ажлыг биелүүлэхээр гол болгон иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, засаг захиргааны хэрэг, нийтийн асрамжийн зарга зэрэг “дөрвөн шүүх ажил” болон эгнээний байгуулалтыг ахиулахаар гол ажлаа болгож, улс төрийн ухамсар, хуулийн ухамсар, шүүх ажлын ухамсраа дээшлүүлж улс төрийг эрхэмлэн, их талыг бодож, хөгжлийг сүвэгчлэн бүх төрлийн шүүх ажил тогтвортой болов.
2021 онд Өвөр Монголын шүүх байгууллага Ши Жиньпин даргын хуулийн үзэл санааг гүнзгийрүүлж, шүүх ажил дахь намын удирдлагыг баримталж, ард иргэдээр гол болгох хөгжлийн үзэл санааг баримтлан нийгмийн төв шударга ёсыг хамгаалж, хянан шүүх ажлын чанарыг баталгаажуулж, Өвөр Монголын чанар сайн хөгжилд илүү сайн хуулийн баталгаа хангах болно.
