solongonews
Өвөр Монголын нүүрсний нөөц 800 тэрбумд хүрч Дундад улсын хэмжээнд нэгдүгээрт жагслаа
2015-02-04 20:10
2014 онд ӨМӨЗО-ны нүүрсний нийт нөөц нь 800 тэрбумаас давж Дундад улсын хэмжээнд нэгдүгээр байранд жагслаа.

2011 оноос эхлэн Өвөр Монголын геологи хайгуулын үйл ажиллагааг идэвхжиж, шинээр 48 тэрбум 400 сая тонн нүүрсний нөөцийг илрүүлж, нүүрсний нийт нөөц нь 800 тэрбумаас давж Дундад улсын хэмжээнд нэгдүгээр байранд жагслаа гэж ӨМӨЗО-ны эх баялагийн ажлын хурлаас мэдээлжээ.

Өвөр Монгол нүүрсний нөөц элбэгтэй, өргөн тархацтай, гүн биш учраас нээж ашиглахад хялбар, нүүрсний төрөл зүйл олон тул Дундадын эрчим хүчний чухал бааз болж байдаг. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын геологи хайгуулын ажил эрчимтэй урагшилж, уул уурхайн баялагийн эдийн засаг нийгмийг ахиулах үүргийг амжилттай ахиуллаа. 2014 онд ӨМӨЗО-ны геологи хайгуулын салбарын нийт хөрөнгө оруулалт 8 тэрбум 860 сая юаньд хүрчээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл