solongonews
Мөнх: Цөлжилттэй тэмцэх нь иргэдтэй шууд холбоотой
2026-02-06 10:56
Мөнх: Цөлжилттэй тэмцэх нь иргэдтэй шууд холбоотой

Ардын төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Улаанхад хотын Онниуд хошууны намын хорооны нарийн бичгийн дарга Мөнх хошууныхаа цөлжилттэй тэмцэх ба ногоон хөгжлийн байдлын талаар танилцуулав.

- Манай хошуу 445 мянган га элсэрхэг газартай байсан бөгөөд өнөөдөр болоход үүний доторх 385 мянган га газрыг нь ногооруулчихсан юм. Өмнө нь салхилбал тэнгэр газар нийлээд элсэн шуурга дэгдэж байсан. Одоо ургамлын бүрхэвч нэмэгдсэнээр элсэн шуурга ч багасаж, хун, тогоруу зэрэг ховор нүүдлийн шувууд хавар болгон энд ирдэг болжээ. Цөлжилттэй тэмцэх нь иргэдийн амьдралыг сайжруулахтай шууд холбоотой юм гэжээ. 

 

 

Зохиогч: ХАНЬ ШЮЭРҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл