solongonews
Тал нутгийн соёлын олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
2014-10-13 16:15
Бээжин, Өвөр Монгол зэрэг арав шахам муж хот өөртөө засах орон болон Монгол Улсын хууч судлалын эрдэмтэд нийт 200 гаруй хүн оролцож тал нутгийн соёл иргэншил, торгоны зам зэрэг олон цар хүрээг хамарсан хууч судлалын асуудлыг судлан ярилцав.

    10 сарын 10 өдөр Өвөр Монголын түүх дурсгал, хууч судлалын хүрээлэнгийн байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тал нутгийн соёлын олон улсын эрдэм шинжилгээний хурал Хөххотод болов.

      Өвөр Монголын түүх дурсгал, хууч судлалын хүрээлэн 1954 онд байгуулагдаж, анх байгуулагдахдаа 5 гишүүнтэй түүх дурсгалын ажлын дугуйлан нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол хожим нь Өвөр Монголын түүх дурсгалын ажлын бүлэг болон өөрчлөгдөж 1986 онд одоогийн нэрийдэлтэй болсон байна.

     Энэ удаагийн хуралд Бээжин, Өвөр Монгол зэрэг 10 шахам муж хот өөртөө засах орон болон Монгол Улсын хууч судлалын эрдэмтэд нийт 200 гаруй хүн оролцож тал нутгийн соёл иргэншил, торгоны зам зэрэг олон цар хүрээг хамарсан хууч судлалын асуудлыг судлан ярилцав.  

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл