Хүн ба элсний хоорондох урт хугацааны тэмцэлд хүний хүчинд гол түшиглэж байснаасаа машин төхөөрөмж ашиглах болсон хүртэл улам олон хүмүүс цөлжилттэй тэмцэх үр ашгийг дээшлүүлэхийн тулд цөлжилттэй тэмцэх уламжлалт арга болон технологийг илүү уялдуулан ашиглах болсон байна.
Жишээлээд хэлбэл цөлийн бүс нутгийн онцгой орчинд дасан зохицохын тулд Хөвчийн цөлд ашигладаг фотоволтайк модулиудыг шинэчилсэн байна.Эдгээр фотоволтайк модулиуд нь өндөр үр ашигтай батарейг ашигласан бөгөөд фотоволтайк модулийн ар тал нь ч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байж,мөн элсний өндөр тусгалын давуу талыг ашиглан эрчим хүчний үйлдвэрлэлийг ойролцоогоор 8 хувь нэмэгдүүлсэн байна.Нэмж дурдахад фотоволтайк модулиудыг давхар шилээр бүрсэн нь уулийн фотоволтайк модулиудын элсний эсэргүүцэл муутай асуудлыг шийдсэн байна.Мөн ингэж давхар шил бүрснээр холбогдох фотоволтайк модулийн ашиглалтын хугацаа 25 жилээс 30 жил хүртэл нэмэгдэж, модулийн эвдрэх нурмыг жилд 0.45 хувиас 0.4 хувь хүртэл багассан юм.
Фотоволтайкийн бүтээн байгуулалтад олон тооны фотоволтайк хавтан суурилуулах шаардлагатай.Зөвхөн Хөвчийн цөлд оршдог Ордосын төв болон хойд хэсгийн эрчим хүчний шинэ баазад 2.18 сая ширхэг фотоволтайк хавтан суурилуулах шаардлагатай байлаа.Мөн Ордосын Далад фотоволтайк баазад 3.46 сая фотоволтайк хавтан суурилуулсан байна.
-Өмнө нь фотоволтайк хавтанг суурилуулах ажлыг бүхэлд нь гараар хийдэг байсан.Фотоволтайк хавтангуудыг зөөж,өндөрт байгаа ажилчид суурилуулдаг байсан бөгөөд нэгийг суурилуулахад 40 минут зарцуулдаг байсан гэж На Гүйтин танилцуулсан байна.
Үүний тулд Өвөр Монголын Гурван хавцлын Мэннэн эрчим хүчний ХХК барилгын талтай ярилцсаны эцэст фотоволтайк хавтан суурилуулах тусгай машиныг бүтээж, уг машин нь фотоволтайк хавтанг өндөрт өргөж гарган, дараа нь өндөрт байгаа ажилчид тэдгээрийг суурилуулах болсон.Ингэснээр фотоволтайк хавтанг суурилуулахад ердөө 20 минут зарцуулдаг болсон.
Фотоволтайкийн барилгын ажилд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд ажилд оролцож байгаа барилгын компаниуд шинжлэх ухааны судалгааны хэлтсүүдийг байгуулж практик асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх болсон байна.Ордосын төв болон хойд хэсэгт орших Хөвчийн элсэн цөл дэх эрчим хүчний шинэ баазыг барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх явцад Өвөр Монголын Гурван хавцлын Мэннэн эрчим хүчний ХХК Шинжлэх ухаан технологийн инновацын хэлтсийг байгуулжээ.Төсөл баригдаж буй Далад хошуунд 10 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.
Шинжлэх ухаан, технологийн инновацын хэлтсийн дарга, 80-аад оноос хойших үеийн доктор Гүй Бэнь тус компани хөрс сайжруулах судалгаа, туршилтыг дэмжих явцад техникийн хүндрэлтэй тулгарсан тухай жишээ дурдав.Хөрс сайжруулах шинэ материалын хэмжээ бага бөгөөд элсний гадаргуу дээр жигд тархах шаардлагатай байдаг бөгөөд фотоволтайк хавтангийн зай хязгаарлагдмал тул том машинууд талбайд нэвтэрч чадахгүй.Тиймээс Гүй Бэнь болон түүний хамтран ажиллагсад нутгийн тариачдаас суралцаж, хөдөө аж ахуйд түгээмэл хэрэглэгддэг бордоо цацах жижиг оврын машинуудыг төслийн бүтээн байгуулалтад нэвтрүүлсэн байж,олон удааны туршилтаар дамжин,зүсэх хурд, хөдөлгөөний хурдыг хянасны дараа сайжруулсан материалыг жигд тараах асуудлыг эцэслэн шийдэж, барилгын явц мэдэгдэхүйц сайжирсан юм.
