\n
Энэ өдөр 90 гаруй минутын хугацаанд Нин Шягийн Жүн Нин шяньд байрлах шинээр барьсан хурдны зам дээгүүр Бугат Ланжөү чиглэлийн төмөр замын давхар гүүрийг амжилттай холбосон аж. Энэ нь одоогийн байдлаар Бугат, Ланжөү чиглэлийн төмөр замын анхны давхар гүүр болно.
Уг давхар гүүрний урт нь 363.1 метр, замын урт нь 856.9 метр, гүүрний өргөн нь 19.5 метр, төсвийн хөрөнгө оруулалт нь 80 сая юань болно. Уг ажил нь 2013 оны 7 дугаар сараас эхэлсэн бол уг төсөл нь дуусгавар болсноор улсын жишиг үзүүлэх парк Жүн Нин Шинь материалыг дахин боловсруулж ашиглах эдийн засгийн жишиг үзүүлэх бүсийн зам тээврийн асуудлыг шийдэн, том оврын машин уг бүсэд орж гарахад амар хялбар болсон байна.
