“Хятад орныг танин мэдэх” - Өвөр Монголын XIII соёлын долоо хонгийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 09-р сарын 16-нд Улаанбаатар хотод нээгдлээ. Тус цуврал арга хэмжээний нэг болсон Хятадын дуу дүрсийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн мөн тухайн өдөр Улаанбаатар хотноо болсон байна.
Энэ удаад нийт 1000 минутаас дээш урттай 17 шилдэг баримтат киног дэлгэн үзүүлэх болно. Эдгээр нь Бээжин, ӨМӨЗО, Шанхай, Жэжян зэрэг 14 муж, өөртөө засах орон, хотын захиргааны холбогдох радио, телевизийн захиргааны хэлтэс, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын санал болгосон дуу дүрсний бүтээл болох бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Радио Телевизийн Товчоо киног халх аялга дээр дубльджээ. Эхний гурван сард Улаанбаатар телевизээр гарах бөгөөд олон үе шаттайгаар олон платформоор цацагдах юм. Энэхүү арга хэмжээ нь баримтат киноны жинхэнэ байдал, баримтат болон уран сайхны шинж чанарт тулгуурлаж Хятадын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, экологийн хамгаалалт, соёлын өв уламжлал, ард түмний амьдрал, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалт, умард хилийн соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг бодит дүр төрхөөр бодитоор харуулжээ.
ӨМӨЗО-ны Радио телевизийн товчооны орлогч дарга Лю Жүнвэнь:
- Шилдэг дуу дүрсний бүтээл солилцож, үзэсгэлэн гаргах нь Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо, харилцан суралцахыг ахиулах бас нэгэн чухал хэрэгсэл болсон юм. Энэхүү арга хэмжээ нь Монголын үзэгчдэд Хятадын санал, мэргэн ухаан, шийдлийн талаарх гүн гүнзгий ойлголтыг цаашид түгээн дэлгэрүүлж, хоёр орны ард түмний солилцоо, харилцаа холбоог ахиулах зорилготой юм гэж хэллээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монголын Радио Телевиз гадаад дахь хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлсэн. Өнөөдрийг болтол Хятадын шилдэг 70 гаруй олон ангит киног Монголд нутагшуулж, дубляж, нэвтрүүлж, Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны чухал хэсэг болсон билээ.
