solongonews
Иргэдийн амьдралд жижиг асуудал гэж байхгүй
2021-01-29 15:17
Иргэдийн амьдралд жижиг асуудал гэж байхгүй.

ӨМӨЗО-ы “Хоёр чуулган” дээр Бү Шяолинь тэргүүлэгч Засгийн газрын ажлын тайлан хийсэн.

“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд ядуу хүндрэлтэй 802000 иргэн ядуурлаас ангижирч, ядуу хүнд 57 хошуу шянь болон 3681 баг тосгон бүгд ядуурлын жагсаалтаас гарсан. Энэ нь хүний сэтгэлийг хөдөлгөм баярт үйл явдал болно.

Иргэдийн амьдралд жижиг асуудал гэж байхгүй. Ядуурлаас ангижруулах стратегийн бодлого бол ард иргэдийн амьдралтай холбогдох том зүйл юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол ард иргэдийг баян чинээлэг болгож Өвөр Монголыг хүчирхэгжүүлэхийн тулд аж үйлдвэр, мөнгөн гүйлгээ, ажил олголт зэргээр ядуурлыг бууруулах арга хэмжээ авсан бөгөөд “түмэн аж ахуйн нэгж түмэн баг тосгоныг тэтгэх” зэрэг үйл ажиллагаа өрнүүлж, ядуурлаас ангижруулах ажилд ялалт байгуулахад хүч нэмсэн. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл