solongonews
“Ши Жиньпин даргын засаглалын тухай” ном монгол хэлнээ орчуулагдав
2015-09-11 17:03
“Ши Жиньпин даргын засаглалын тухай” номын монгол хэвлэлийн хурал Хөххотод болов.

Хурлын үеэр

“Ши Жиньпин даргын засаглалын тухай” номын монгол хэвлэлийн хурал Хөххотод болов.

“Ши Жиньпин даргын засаглалын тухай” номын монгол хэвлэл

“Ши Жиньпин даргын засаглалын тухай” номыг Дундад улсын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Сурвалж бичгийн судалгааны төв, Дундад улсын Олон улсын хэлний хэвлэлийн групп (CIPG) хамтран редакторласан юм. Тус ном нь Ши Жиньпин даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хэлсэн үг, тавьсан илтгэл, яриа, лекц, асуултад хариулсан хариулт, гаргасан заавар, баяр хүргэсэн мэндчилгээ зэрэг өргөн агуулгатай нийт 79 бүлэг, 18 тусгай мэдээлэлтэй юм. Үүний зэрэгцээ Ши Жиньпин даргын бүх цаг үеийн гэрэл зураг, Ши Жиньпин дарга болон Дундад улсын төвийн удирдах багийнхны төр гүрнээ удирдах засаглалын стратеги бодлого, санал бодол, практик үйл ажиллагааны тухай бичсэн байна.

  

Хуралд оролцогчид...

Тус ном нь Дундад улсын дотоодод Монгол, Төвд, Уйгар, Казак, Солонгос зэрэг 5 цөөн тоот үндэсний хэл бичгээр орчуулагдан хэвлэгдэж, эдүгээ сурталчилж тараах шатандаа явж байна.

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл