solongonews
Ши Жиньпин,Ли Кэчян Пакистаны удирдагчид цахилгаан илгээв
2014-12-17 20:37
Ши Жиньпин,Ли Кэчян Пакистаны удирдагчид цахилгаан илгээв

БНДАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр Пакистаны ерөнхийлөгч ба ерөнхий сайдад тус тус цахилгаан илгээж, Пакистанд ноцтой террорист халдлагын хэрэг гарсантай холбогдуулан тэд нартай сэтгэлээ хуваалцаж байхаа илэрхийлэв. Дундад улс ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж, энэхүү туйлын харгис хэрцгий террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Терроризмд цохилт өгөх Пакистаны засгийн газрын хүчин чармайлтыг Дундад улс эрс дэмжинэ гэж Ши Жиньпин онцлов.

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Дундадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган, Хятадын удирдагч цахилгаандаа тэмдэглэсэн мэтээр Дундад улс Пакистаны засгийн газрын терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг эрс дэмжинэ, мөн Пакистантай терроризмтой тэмцэх хууль сахиулах салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл