Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 13-нд Коморын арлуудын холбооны ерөнхийлөгч Азали Ассумани нар харилцан баярын цахилгаан утас илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд баяр хүргэлээ. Ши Жиньпин дарга:
Хятад улс бол Коморын арлуудын холбоотой дипломат харилцаа тогтоосон анхны орон юм. Хагас зуун жилийн туршид олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Коморын арлуудын холбоо хоорондын харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжлийг хадгалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, том жижиг улс орнуудын эрх тэгш харилцах, эв нэгдэн харилцан туслалцахын үлгэр жишээ болсон юм. Хятад, Коморын арлуудын холбооны харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгч Азали Ассуманитай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг урагш ахиулж, Хятад, Коморын арлуудын холбооны стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, Хятад Африкийн шинэ эриний бүх цаг үеийн хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахын тулд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэмдэглэв.
Азали Ассумани:
- Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд Коморын арлуудын холбоо, Хятад хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, ямагт хамт зогсож, бат бөх найрамдалт харилцааг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааны баялаг үр дүн нь Коморын арлуудын холбооны ард түмний амьдралыг гүнзгий өөрчилсөн билээ. Өнөөгийн үймээн самуун, эмх замбараагүй дэлхийд, Ши Жиньпин даргын дурдсан бүрэн эрхийг хүндэтгэх, дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх үзэл ойлголт нь дэлхийн өмнөд бүсийн орнууд, тэр дундаа Коморын арлуудын холбоонд урам зориг өгч байна. Хятадын талын дурдсан энх тайван, шударга, олон туйлт дэлхий ертөнцийг байгуулах алсын харааг Коморын арлуудын холбоо өндрөөр үнэлж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалын чиглүүлэлтээр, Хятадын талтай тогтвортой, уужуу багтаамжтай хөгжлийг үргэлжлүүлэн урагш ахиулж, Африк болон Хятад улс хоорондын эв нэгдэлтэй хамтын ажиллагаа, хамтын хөгжин цэцэглэлтийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
