solongonews
Ли Кэчян Чехийн ерөнхий сайдтай уулзав
2016-06-18 22:35
Ли Кэчян Чехийн ерөнхий сайдтай уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятад улсад хүрэлцэн ирж, Хятад Төв, Дорнод Европын орнуудын орон нутгийн удирдагчийн III хурал, Хятад Төв, Дорнод Европын орнуудын Эрүүл мэндийн сайд нарын II чуулга уулзалтад оролцож буй Чехийн ерөнхий сайд Соботкатай уулзав.
Ли Кэчян: - Хятад, Чехийн харилцаа сайн хөгжиж байна. Энэ жил Ши Жиньпин дарга Чех улсад амжилттай айлчиллаа. Хятад улс Чехтэй олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Чех Европын холбооны гишүүн орны хувьд Хятад, Европын худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбарчлахад илүү хүчин зүтгэл гаргаж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, хоёр иргэдэд үр өгөөжийг нь өгөхийг хүсэж байна гэжээ.
Соботка: - Чех, Хятадын харилцаа хурдтай хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй үр дүнд хүрч байна гэжээ.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл