solongonews
Боловсон хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд бүх тал хамтран ажиллах шаардлагатай
2026-08-12 16:13
Боловсон хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд бүх тал хамтран ажиллах шаардлагатай

Суурь боловсрол бол нийгийн үйл хэрэг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин саяхан суурь боловсролын талаар чухал зааварчилгаа өгч, хүмүүжил, төлөвшүүлэх үйлсэд хамтын ажиллагааг бэхжүүлэх, холбогдох бүх тал үүрэг хариуцлагаа тууштай биелүүлэхийг онцлон уриалжээ.

Бүх шатны Намын хороо, засгийн газрууд хүн амын бүтцийн өөрчлөлтөд нийцүүлэн боловсролын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, боловсролын цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэх, сургууль, гэр бүл, нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар улс төрийн хариуцлагаа ухамсартайгаар хүлээж, суурь боловсролын хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх ёстой .

 Суурь боловсролыг хөгжүүлэхэд сургууль, гэр бүл, нийгмийн үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, сурагчдын хөгжлийг дэмжих нэгдмэл хүчийг бүрдүүлэх шаардлагатай. Сургуулиуд үндсэн хариуцлагыг хүлээж, сурагчид болон тэдний гэр бүлийн өмнө хариуцлагатай байх учиртай .

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Эцэг эхчүүд сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш нарын бүтээлч санаачилгыг хүндэтгэн, хүүхдийнхээ суралцах үйл явцыг дэмжин хамтран ажиллахын зэрэгцээ гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдүүддээ үлгэр жишээч байх хэрэгтэй. Сурагчдын эрүүл саруул өсөлт хөгжилд анхаарлаа хандуулж, тэднийг нийгмээ танин мэдэх, практик үйл ажиллагаанд оролцох, ур чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор идэвхтэй хангах шаардлагатай. Бүгд хүчээ нэгтгэснээр боловсролын үйлс цэцэглэн хөгждөг.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааварчилгааны үзэл санааг тууштай хэрэгжүүлэх арга хэмжээг идэвхтэй авч, шинэ эриний шинэ үеийнхнийг төлөвшүүлэх хамтын ажиллагааны тод жишээг бүтээж, суурь боловсролын чансаатай хөгжлийн шинэ хуудсыг тасралтгүй нээцгээе.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл