
Лю Юньшань Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцохдоо чухалчилсан нь: Үзэл санаагаа нээлттэй байлгаж, асуудлын удирдамжийг чангаруулж шинэ хөгжлийн ойлголтоор хөгжлийн үйл хэргээ нэн сайтар хөтлөн дагуулах хэрэгтэй.
3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төвийн нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хуралд ирж, Өвөр Монголын төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөхдөө, үзэл санаагаа нээлттэй байлгаж, асуудлын удирдамжийг чангаруулж шинэ хөгжлийн ойлголтоор хөгжлийн үйл хэргээ нэн сайтар хөтлөн дагуулах хэрэгтэй гэжээ.
Ван Жюнь, Баатар, Фү Ин, Ли Лигүө, Улаан зэрэг төлөөлөгч засгийн газрын ажлын тайлангийн эргэн тойронд өөр өөрсдийн ажилтайгаа холбогдуулан, эдийн засаг, нийгэм үргэлжлэн эрүүлээр хөгжих, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ядуурлаас ангижруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгах, үндэстний орны хөгжлийг түргэтгэх болон монгол эмнэлэг, монгол эмийн аж үйлдвэрийг эрчимжүүлэх зэрэг талаар идэвхтэйгээр санал бодлоо солилцсон байна.
Лю Юньшань төлөөлөгчдийн ярихыг хянамгай сонсохын зэрэгцээ төлөөлөгчидтэй санал бодлоо солилцов.
Лю Юньшань хэлсэн нь: - Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайлан Ши Жиньпин даргаар ерөнхий нарийн бичгийн дарга болгосон Намын төв хорооны улс орноо хөгжүүлж засаг барих шинэ ойлголт, шинэ үзэл санаа, шинэ стратегийг илрүүлж, “дөрвөн бүх тал”-ын стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлжээ. Тус тайланг үнэнхүү зөвшөөрч байна.
Намын арван наймдугаар их хурлаас хойш Ши Жиньпин даргаар ерөнхий нарийн бичгийн дарга болгосон намын төв хороо бүх нам бүх улсын ард түмэнтэй нэгдэн, тэднийг дагуулан зоригтой урагшлан давшиж, хүндийг даван бэрхийг туулж, улсаа хөгжүүлэх засаг барих шинэ байдлыг бий болгож, Хятадын онцлогтой социализмын шинэ байдлыг бий болгон, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх саруул ирээдүйг харуулжээ гэсэн байна.
Мөн Өвөр Монгол Хятад улстай адил сайн сайхан хөгжлийн хандлагатай болжээ. ӨЗО-ны Намын хороо болон засгийн газар намын төв хорооны шийдвэрт бодлогын төлөвлөлтийг хянамгай гүйцэтгэж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеийн чухал зааврын үзэл санааг хянамгай хэрэгжүүлж, үндэстнүүдийг дайчлан, харилцан бие биенээ дэмжин, эв нэгдэлтэй байж, эдийн засгийн хөгжлөө тогтуун байлгах мөртөө ахиц дэвшлийг чангатган, бүх салбарын өөрчлөлт чухал үр бүтээмжийг олж, ардын түмний амьдрал болон үндэстний ажил үргэлжлэн сайжрав. Бүх талаар намаа чанга хөгжүүлэхийг ахиулж, “Гурван чанга гурван бодитой” тусгай сэдэвт хүмүүжил мэдэгдэм үр дүнгээ олж, авилгатай тэмцэх байдлыг баталж, намын суртал засгийн суртлыг эрчимжүүлэх талаар шинэ ахицтай болов. Өвөр Монгол шаргуу хичээн ажиллаж, бүх Хятад улсын умардын үзэмжийн орныг нэн үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах талаар маш их амжилт бүтээмж гаргахыг хүсэж байна.
Шинийг бий болгох, зохицонгуй, экологийн, нээлттэй, хамтран эдлэх хөгжлийн ойлголт нь, шинэ байдалд Хятад улс ямар хөгжилд хүрэх, хөгжлийг хэрхэн биелүүлэх чухал асуудалд гүнзгий хариулт өгчээ. Шинэ хэв байдалд эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжихэд шинэ хөгжлийн ойлголтоор удирдлага болгож, хөтлөн дагуулах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдал гэсэн энэхүү том онолыг эзэмшиж, ирж буй боломж тохиол болон өрсөлдөөнөө танин мэдэж, эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгон хөгжүүлэх бол тэргүүн чухал үүрэг болохыг баримтална. Хөгжлийн чанар болон үр ашгийг дээшлүүлэхийг чухалчилж, шинийг бий болгохыг ахиулан, экологийн нээлтийг гүнзгийрүүлж, хамтран эдлэхийг эрчимжүүлэх хэрэгтэй. Үзэл санаагаа нээлттэй байлгаж, үнэнээс зөвийг хайж, цаг үеийг дагаж бүх талаар урагшилж, цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх арга хэлбэрийг бий болгож, шинэ хөгжлийн ойлголтоор хөгжих хэрэгтэй. Асуудлын удирдамж ба дутуу талаа ухамсраасаа засаж, ерөнхийлсөн арга бодлого хэрэглэж, бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Цааш нь хэлэхдээ, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлэхэд дарга удирдлагууд шинэ дүр төрхтэй байхыг шаардана. Бүх салбарын удирдлагууд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үгийн зориг санааг гүнзгий суралцаж, шинэ хөгжлийн ойлголтын элбэг баялаг агуулга, нөхцөл шаардлагыг ойлгон мэдэж, эдийн засгийн хөгжлийг ахиулах чадвараа чангатгах хэрэгтэй. Нэгдсэн байдлын төлөвлөлтийг баримтлах, гол зүйлийг ил гаргах, зөв оновчтой үзэл санааны арга ба ажлын аргаар шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх шатны намын хороо үзэл санаагаар хөтлөн дагуулах ба дүрмээр хязгаарлах болон чанга удирдах ба урамшуулахыг уялдуулж, зөв оновчтой чадвартай хүнийг сонгох удирдамжийг чангатгаж, ажил эрхлэлтийг идэвхтэй гүйцэд дайчилж, зоригтойгоор хийх сайн сайхан хэв суртлыг бүрэлдүүлэхийг ахиулах хэрэгтэй гэв.
Ван Жюнь хурал даргалахдаа: - Лю Юньшань дараалан дөрвөн жил Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хуралд ирж, төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөсөн бөгөөд чухал үг хэлсэн. Өвөр Монголын сүүлийн жилийн хөгжлийн амжилт бүтээлийг илэрхийлж, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлэх тухай гүнзгий өгүүлж, тодорхой шаардлага дурджээ. Энэ нь Намын төв хороо ба Лю Юньшань Өвөр Монголын ард түмнийг дотноор хүндэтгэж, ӨЗӨ-ны ажлыг дамжиж байгааг харуулж байна. Энэ нь бидэнд урам өгнө. Бид заавал хянамгай суралцан ойлгож, бүх талаар хэрэгжүүлэн, цаг тухайд нь уламжлан суралцах хэрэгтэй. “Хоёр чуулган” дууссаны дараа даруй түргэн бүх Хятадын “Хоёр чуулган”-ы үзэл санаа, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Лю Юньшаний чухал үгийн үзэл санааг өргөн олон намын гишүүн, дарга нар олон түмэнд уламжилж, энэ жилийн гол чухал ажлаа цаашид сайн төлөвлөн байрлуулж, ажлаа ахиулна. Лю Юньшаний хэлсэн үгийн үзэл санааг оновчтой эзэмшиж, шинэ хөгжлийн ойлголтын ач холбогдлын чухал агуулга, утга учир ба шаардлагын тухай ойлголтоо цаашид гүнзгийрүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ийн хөгжлийн байдал, зорилт, үүрэг, стратегийн арга хэмжээний тухай ойлголтоо гүнзгийрүүлж, ухамсраараа шинэ хөгжлийн ойлголтоор шинэ хөгжлийг хөтлөн дагуулж, ӨЗӨ-ны эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ байдлыг тасралтгүй бий болгоно. Тууштай хэрэгжүүлэхийг эрчимжүүлж, Намын төв хорооны шийдвэрт бодлогын бүтээн байрлуулалт ба Лю Юньшаний заавар шаардлагын дагуу хүнд бэрхийг даван туулах тэмцлийн үзэл ухамсрыг баталж, Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талын ажлаа тогтуун баттай хичээн хийж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, улсын умард орныг үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулна гэжээ.
