7-нд Бээжин хотноо Хятадын Гэр бүл төлөвлөгөөт төрөлтийн теле хурал боллоо.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуралд заавар өгчээ. Зааварт: Олон жилийн турш, өргөн олон төлөвлөгөөт төрөлтийн ажилтнууд, гэр бүл төлөвлөгөөт төрөлтийн үндсэн бодлогын дагуу, асар их хүчин зүтгэл гаргаж, нааштай хувь нэмэр үзүүлсэн. Шинэ нөхцөл байдалд, улс орноос хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлж, гэр бүл төлөвлөгөөг төрөлтийн үйлчилгээ, удирдлагыг сайжруулах нь хүн амын тэнцвэртэй хөгжил, ард иргэдийн хүслийг биелүүлэх чухал арга зам юм гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хуралд оролцож үг хэлсэн байна. Тэрээр: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчяны зааврын үзэл санааг нухацтай хэрэгжүүлж, намын төв хороо, төрийн зөвлөлийн бодлогын байршуулалтыг сайтар мөрдөн, гэр бүл хоёр хүүхэд төрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, төлөвлөгөөт төрөлтийн ажлыг ахиулан, бүх талаар чинээлэг нийгэм байгуулахын тулд хүн амын сайн орчинг бий болгох хэрэгтэй гэж онцолжээ.

Лю Яньдүн: Хятад улс төлөвлөгөөт төрөлтийн дүрмийг 40 гаруй жил хэрэгжүүлээд дэлхий нийтийн анхаарал татсан амжилтад хүрч, хүн амын хурдтай өсөлтийг үр ашигтай тогтоон барьж, хүн амын нөөц, байгаль орчны дарамтыг намжааж, хүн ам хийгээд эдийн засаг нийгмийн зохицонгуй хөгжлийг ахиулан, Хятадын онцлогтой хүн амын асуудлыг зохицуулах аятай замаар замнасаар ирсэн юм гэж онцоллоо.
