
Энэ сарын 1-нд Вашингтон хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Ираны цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний удирдагчдын хуралд илтгэл тавилаа.
Ши Жиньпин: - Ираны цөмийн асуудлаар бүх талын гэрээ байгуулсан нь маш том амжилт, гэрээг биелүүлэх үүрэг хүнд бөгөөд зам урт байна. Сайн гэрээ байгуулсан, ягштал биелүүлэх ёстой. Бид улс төрийн амлалтаа мөрдөж, гэрээг нухацтай биелүүлэх шаардлагатай. Саадыг арилган, бусад маргаан гэрээний хэрэгжилтэд нөлөөлөхгүй байхыг баталгаажуулах ёстой гэлээ.

Мөн өдгөө ертөнц дэлхий тайван бус байна. Олон улсын хэмжээнд халуун цэгийн асуудлууд гарсаар байгаа тул дэлхийн аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх шаардлагатай. Үүнд Ираны цөмийн асуудал бидэнд бага бус санаа оноо өглөө гэжээ.

Ши Жиньпин, Хятад улс бол Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх үйл явцад идэвхтэй оролцогч, ахиулагч, хувь нэмэр үзүүлэгч. Бид холбогдох талуудтай хамт бүх талын гэрээг нухацтай хэрэгжүүлэхээр хичээн зүтгэж, дэлхийн аюулгүй байдалд шинэ хувь нэмэр оруулахаар хичээн ажиллах юм гэжээ.
