
БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт 09-р сарын 30-ны үдэш Бээжингийн Ардын их хурлын ордонд боллоо. Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:
- Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт бол урьд өмнө нь байгаагүй агуу үйлс юм. Бид цөхрөшгүй итгэл зоригоор хүчлэн чармайж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжилтэй сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе.
Хөгжлийн шинэ аянд “Нэг улс хоёр систем”-ийг баримталж, улс орныхоо аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, өөрчлөлт ихтэй олон улсын байдалд эерэг хувь нэмэр оруулж, дэлхийн хөгжлийн санаачилга, аюулгүй байдлын санаачилга, соёл иргэншлийн санаачилга, засаглалын санаачилгыг түлхүү дэмжиж, дэлхийн улс орнуудын хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг хамтдаа цогцлооё гэж хэллээ.
