Ши Жиньпин: - Америк дахь Дундадын харьяат нар Дундадын уламжлалт ёс заншлаа дээдлэн уламжлаж, хатуужилтай хөдөлмөрлөж, Америкийн хөгжилд хүчин чадлаа өргөснөөр Америкийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн. 150 жилийн тэртээ, сая сая Дундад ажилтан Америкийн номхон далайн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Америк дахь Дундадын харьяат улс орон, нутаг усаа хайрладаг бөгөөд Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд идэвхтэй дэмжлэг үзүүлж, эх орныхоо хөгжил, эв нэгдэл, үндэстний сэргэн мандлын үйлсэд чухал хувь нэмэр оруулсан. Америк дахь Дундадын харьяат нар бол Дундад, Америкийн харилцааны оролцогч, бүтээн байгуулагч, урагш ахиулагч бөгөөд хоёр ард иргэдийн найрамдал, хамтын ажиллагааны гүүр юм. Дундад, Америкийн харилцааны 30 гаруй жилийн хөгжлийн ололт амжилт, өргөн олон Дундадын харьяат нарын шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Дундадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх нь Дундадын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Энэхүү агуу их үйлсэд Америкт байгаа Дундадын харьяат нар онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мөн Америкийн нийгэм, эдийн засгийн хөгжилд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Өөрсдийн соёлын давуу талаа ашиглан Дундад, Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд ач тусаа өгч, Дундадын соёл тэрчлэн Дундад улсыг улам сайн танилцуулахыг хүсэж байна гэжээ.
