Өчигдөр буюу 7-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн хамт Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний VII зөвшилцлийн бүгд хурлыг даргалсан байна.

Лю Яньдүн: - Хятад, Америкийн стратеги, эдийн засгийн 8 дахь яриа хэлцэл, хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний VII зөвшилцлийн хамтарсан нээлтийн ёслол Бээжинд боллоо. Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцож чухал үг хэлсэн бөгөөд ерөнхийлөгч Барак Обама хэлэх үгээ бичгээр ирүүлсэн байна. Хятад, Америк хоёр орны тэргүүн нар хүмүүнлэгийн солилцоог дээд хэмжээнд анхааран үзэж, чухал нийтлэг ойлголтод хүрснээр хоёр орны хүмүүнлэгийн солилцоо зөв чиглэлээр эрчтэй явагдаж байна. 6 жилийн турш Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцоо улам өргөжин тэлж, хамтын ажиллагаа гүнзгийрэн, нийгэмд сайн нөлөө үзүүлж байна. Түүнчлэн Хятад Америк хоёр орны найрамдлыг зузаатгах, хоёр орны харилцааг сайжруулах талаар цаашид чухал үүрэг гүйцэтгэж, стратегийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаатай эн дүйцэхүйц гурван том тулгуур боллоо гэжээ.
Жон Керри: - Америк, Хятадын хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний зөвшилцлийн механизм хоёр удирдагчийн алсын харааг харуулж байна. 6 жилийн турш механизм өргөжин хөгжиж, боловсрол, шинжлэх ухаан технологи, соёл, эрүүл хамгаалал, спорт, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хоёр орны найрамдал, харилцан итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Америк харилцан ашигтай хамтаар ашиг олох хоёр орны харилцааг байгуулахын тулд хичээн зүтгэж байгаа бөгөөд Хятад улстай хамт хамтын ажиллагааны нөөц боломжийг уудлан, хоёр орны хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг улам ахиулахад бэлэн байна гэжээ.
