Орон нутгийн цагаар аравдугаар сарын 27-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Малайзын Куала Лумпур хотод болсон Зүүн Азийн 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцов.
Ли Чян: - Сүүлийн 20 жилийн хугацаанд тус дээд хэмжээний уулзалт нь ерөнхийдөө бүс нутгийн тогтвортой байдал, хурдтай хөгжлийг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна. Өдгөө дэлхий ертөнц өөрчлөлтийн шинэ үед орж, энх тайван, хөгжил олон шинэ эрсдэл, сорилттой тулгарч байна гэж хэллээ.
Дэлхий ертөнцийн өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьж, Ши Жиньпин дарга дэлхийн засаглалын санаачилгыг хүндэтгэлтэйгээр дэвшүүлж, бүрэн эрхийн тэгш байдлыг хангах, олон улсын хууль дээдлэх ёсыг дагаж мөрдөх, олон талт байдлыг хэрэгжүүлэх, хүнээр төв болгосон байдлыг дэмжих, үйл ажиллагааны чиг баримжаа олгохыг онцолсон. Энэхүү санаачилга нь өндөр зорилтот, бодитой бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилгод маш нийцэж байна гэсэн байна.
Ли Чян: - Хятад улс бүс нутгийн энх тайван, хөгжилд илүү эерэг энерги оруулахын тулд бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Тухайлбал,
Нэг. Өргөн хүрээтэй зөвшилцлийг үргэлжлүүлэн зохион байгуулах.
Хоёр. Шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах.
Гурав. Дүрэм журамд суурилсан тогтолцоог шинэчлэн сайжруулах эдгээр болно гэж хэллээ.
Дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчид бүс нутгийн орнууд бүс нутаг болон дэлхий нийтийн удаан хугацааны энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих ёстой гэсэн байна.
