
4 дүгээр сарын 25-ны өдөр Дундад улсын дарга Ши Жиньпин Балба улсад хүчтэй газар хөдөлснийг сонсоод Балбын Ерөнхийлөгч Ядавд эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна. Уг цахилгаанд:
Эрхэм улсад хүчтэй газар хөдлөлт болж, хүнд их гарз хохирол учирсныг сонсоод маш их эмгэнэж байна. Миний бие Дундад улсын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс харамсалтайгаар амиа алдсан хүмүүс, талийгаачдын ар гэр болон шархадсан хүмүүст чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна.
Эрхэм Ерөнхийлөгч та болон Балбын Засгийн газрын удирдлага дор Балбын ард түмэн хүнд хэцүүг даван туулж, гамшгийг давж гарах нь лавтай гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэхүү хүнд цаг мөчид Дундад улсын ард түмэн Балбын ард түмэнтэй хамт байж, Дундадын талаас Балбад бүхий л төрлийн тусламжийг үзүүлнэ гэжээ.
