ДКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төвийн Хууль Эрх Зүйн Хорооны нарийн бичгийн дарга, Дундад Узбекистаны засгийн газрын хамтын ажиллагааны комиссын Дундадын талын дарга Мэн Жяньжү, Узбекистаны тэргүүн шадар сайд, Дундад Узбекистаны засгийн газрын хамтын ажиллагааны комиссын Узбекистаны талын дарга Рустам Азимов нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

Мэн Жяньжү, Ши Жиньпин дарга, Каримов ерөнхийлөгч нар Дундад Узбекистаны стратегийн түншлэлийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж, хөгжүүлсний амжилт бүтээл тодорч, хоёр орон эрх тэгш харилцан итгэлцсэн улс төрийн түнш, аюулгүйн хамтын ажиллагаан түнш, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн солилцооны түнш болсон гэв.
Мэн Жяньжү, Торгоны замын эдийн засгийн бүс нь Дундад, Узбекистаны хөгжилд чухал боломж нээх болно. Хоёр төрийн тэргүүний байгуулсан нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, стратегийн уялдааг биелүүлж, худалдааны бүтцийг цаашид хөгжүүлэн, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулан, худалдааны саадгүй байдлыг баталгаажуулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, түншлэлээр холбохыг эрчимжүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд, гүнзгий бөгөөд дээд хэмжээнд хөгжүүлэхийг онцолжээ.
Дундад улс бол Узбекистаны итгэлтэй түнш. Узбекистан Ши Жиньпин даргын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах төслийг дэмжиж, хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамт хөгжихөд бид бэлэн байна гэж Рустам Азимов илэрхийлэв.
