solongonews
Ши Жиньпин, Бангладешийн ерөнхийлөгч нар харилцан баярын цахилгаан илгээв
2025-10-05 13:12
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бангладешийн ерөнхийлөгч Мохаммед Шахабуддин Чуппу нар Хятад, Бангладеш дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 10-р сарын 04-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин дарга Хятад, Бангладеш бол олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зуун жилийн хугацаанд олон улс болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр тал хэзээд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр найрсаг харилцаагаа хөгжүүлж, харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээг үзүүлсээр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Бангладешийн улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, “Бүс ба Зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах болон олон салбар дахь бодит хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрсээр байна гэж онцоллоо.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл