solongonews
Ван И дарга Ши Жиньпиний айлчлалын талаар дүгнэв
2016-01-25 16:37
Ван И дарга Ши Жиньпиний айлчлалын талаар дүгнэв.

2016 оны 1 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Араб, Египет, Иранд тус тус төрийн айлчлал хийж, Арабын орнуудын холбооны төв байранд зочлов. Айлчлал дуусах үеэр Хятадын гадаад харилцааны сайд Ван И сурвалжлагчид айлчлалын байдлыг танилцууллаа.

Ван И, шинэ оны эхээр дарга Ши Жиньпин Саудын Араб, Египет, Ираныг зорьж, энэ оны гадаад харилцааны айлчлалаа эхэллээ. Энэ гурван орон Ойрх Дорнодын чухал нөлөө бүхий орон бөгөөд Хятад улстай уламжлалт найрсаг харилцаатай, байнгын хамтын ажиллагаа өрнүүлж байна. Гурван орны удирдагч Ши Жиньпин даргыг олон удаа урьсан юм. Ши Жиньпин урилгын дагуу энэ гурван орныг шинэ оны айлчлалын эхний ээлжид төлөвлөсөн нь Хятад улс тус гурван орон түүнчлэн Ойрх Дорнодын бүс нутагтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж байгааг харуулж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүндрэл тулгарч, бүс нутгийн халуун цэгийн асуудал олон гарч буй энэ үеэр дарга Ши Жиньпин энх тайван, хөгжлийн төлөө айлчилж, Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна.

Айлчлалын 5 хоногийн хугацаанд дарга Ши Жиньпин дөрвөн хотоор зочилж, гурван орны удирдагч гурван бүс нутгийн байгууллагын албаныхантай уулзаж, 40 гаруй удаагийн арга хэмжээнд оролцон, хамтын ажиллагааны 52 баримт бичигт гарын үсэг зурав. Ойрх Дорнодод хийсэн энэхүү түүхт айлчлал нь уламжлалт найрамдлыг зузаатгаж, хамтын ажиллагааг эрэлхийлж, бүс нутгийн энх тайван эв нэгдлийг ахиулан, улс орнуудын энх тайвны хөгжилд тус үзүүлсэн айлчлал болов. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл