solongonews
Ши Жиньпин Дундад-Белaрусын аж үйлдвэрийн хүрээлэнтэй танилцав
2015-05-13 10:14
Дундад улсын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар 5 дугаар сарын 12-нд Беларусийн ерөнхийлөгч Лукашенкотой хамт Минскт Дундад-Беларусийн аж үйлдвэрийн хүрээлэнтэй танилцав.

Ши Жиньпин Лукашенко нар тус хүрээлэнд ажиллах анхны аж ахуйн нэгжид үнэмлэх олгож, энд ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн хүрээлэнгийн удирдах комисстой гэрээ байгуулах ёслолд оролцжээ. Хоёр удирдагч тус хүрээлэнгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

Беларусийн аж үйлдвэрийн хүрээлэн Минск нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг, төлөвлөгөөний талбай нь 91.5 хавтгай дөрвөлжин километр, Беларусийн хөрөнгө татах хамгийн том төсөл, Дундад Беларусь хоорондын хамгийн том эдийн засаг технологийн хамтын ажиллагааны төсөл юм.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл