
Өнгөрсөн даваа гарагт, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе нар Хараред уулзаж, хэлэлцээр хийсэн байна. Хоёр орны тэргүүн нар Хятад, Зимбабвегийн уламжлалт найрамдалт харилцааг өндөрт үнэлэн, хойшдын харилцааны хөгжлийг төлөвлөж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санал нэгджээ.
Ши Жиньпин илэрхийлэхдээ: - Хятад, Зимбабве хоёр орон нь улс төрийн хүрээнд сайн ахан дүүс бөгөөд мөн хөгжиж буй сайн түнш болно. Талууд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулна гэжээ.

Мөн тэрбээр цохон тэмдэглэхдээ: - Хятад, Зимбабвегийн уламжлалт найрамдалт харилцаа урт удаан үргэлжлэх болно. Талууд хөгжлийн явцдаа харилцан туслалцаа үзүүлэн, хамтран ажиллана. Хятад улс нь хэзээ хуучин танилаа мартахгүй юм. Миний бие энэ удаа танай оронд айлчилж байгаа нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр харилцааг шинэ шатанд ахиулахын төлөө юм гэжээ.
Роберт Мугабе илэрхийлэхдээ: - Ши Жиньпин даргыг манай оронд хүрэлцэн ирсэн баярлаж байна. Хятад улс нь манай улсыг багтаасан Африкийн бусад улс орнуудад шударга ханддаг. Хятад улсаас урт хугацааны турш манай оронд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархаж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар уулзалтын дараа болсон хоёр орны засгийн газрын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны гэрээ болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, банк санхүүгийн хөрөнгө оруулалт, зэрлэг амьтдыг авран хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол оролцжээ.
