solongonews
Ши Жиньпин дэлхийн эмэгтэйчүүдийн дээд уулзалтад оролцов
2015-09-28 16:02
Дундад улсын дарга Ши Жиньпин 9 дүгээр сарын 27-нд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд дэлхийн эмэгтэйчүүдийн дээд уулзалтыг даргалав.

Тэрээр нээлтийн ёслолд "Эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг ахиулж, сайн сайхан ертөнцийг хамтдаа цогцлооё" сэдэвтэй илтгэл тавьж, эмэгтэйчүүдийн ажил төрлийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Дундадын байр суурийг тодорхойлов. 



Ши Жиньпин: - Эмэгтэйчүүд бол нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах чухал хүчин юм. Бид тасралтгүй зүтгэл гаргаж, эмэгтэйчүүдийн ажил төрлийг хөгжлийн шинэ түвшинд хүргэх ёстой гэв. 

Тэрээр жендерийн тэгш эрх болон эмэгтэйчүүдийн тал бүрийн хөгжлийн тухай 4 зүйлт санал дэвшүүлэв. Ши Жиньпин: - Дундадын ард түмэн сайн сайхан амьдралын төлөөх явцад эмэгтэйчүүд нэг бүр өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломжтой юм. Дундад улс жендерийн тэгш эрхийн үндсэн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, эмэгтэйчүүд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг дэмжинэ. Ирээдүйн 5 жилийн хугацаанд Дундад улс хөгжиж буй орныг дэмжиж, эмэгтэйчүүд хүүхэд багачуудын эрүүл мэндийн 100 төсөл болон баясгалант сургуулийн 100 төслийг хэрэгжүүлж, бусад орны 30 мянган эмэгтэйг Дундадад зохион байгуулах сургалтад хамруулан, тухайн нутагт 100 мянган эмэгтэйчүүдийг мэргэжлийн сургалтад хамруулна гэв. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл