Хятадын Коммунист Намын Төв хорооны Түүх, сурвалж бичиг судлалын хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “Ши Жиньпиний Намын байгуулалтын тухай сонгомол бүтээлүүд”-ийн I, II ботийг саяхан Хятадын Төвийн сурвалж бичгийн хэвлэлийн газраас эрхлэн хэвлэж, улс орон даяар түгээн тараав.
Энэхүү хоёр ботид Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сараас 2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд намын байгуулалтын талаар туурвисан хамгийн чухал, суурь ач холбогдол бүхий бүтээлүүдийг цаг хугацааны дарааллаар эмхэтгэн оруулсан бөгөөд нийт 102 илтгэл, хэлсэн үг, тодорхойлолт, өгүүлэл, заавар, өмнөх үг зэрэг багтжээ. Эдгээрийн заримыг анх удаа олон нийтэд нийтэлж байгаа юм.
Тодруулбал, I ботид 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 46 бүтээл, II ботид 2018 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны 56 бүтээл тус тус багтсан байна.
