solongonews
Чөлөөт худалдааны бүс өргөжин тэлж байна
2015-06-19 11:25
Чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрүүд нь Дундад улсын Ази-Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүсэд нэр нөлөөг нь дээшлүүлж өгсөн байна.

Дундад улсын чөлөөт худалдааны бүсийн цар хүрээ бүх талаар өргөжин тэлсээр байна. Худалдааны яамны мэдээлснээр төлөвлөлтийн дагуу Дундад улс, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрт саяхан албан ёсоор гарын үсэг зурлаа. Чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрүүд нь Дундад улсын Ази-Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүсэд нэр нөлөөг нь дээшлүүлж өгсөн байна.

       Дундад, Солонгосын чөлөөт худалдааны бүс нь Дундад улсын арилжаа худалдааны хэмжээгээрээ хамгийн том, ерөнхийлсөн хүчин чадлаар хамгийн өндөр чөлөөт худалдааны бүс болно. Дундад улс болон Солонгос улсын арилжаа худалдааны хэмжээ 274 тэрбум юаньд хүрсэн байна. Улмаар эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 2 болон 14 дүгээрт жагссан том улс болно. “Татварын төрөл 90 хувь, арилжааны хэмжээ 85 хувьд хүрсэн нь бараа бүтээгдэхүүний арилжаагаар хамгийн өндөр цэгт хүрсэн чөлөөт худалдааны түвшин болно. Чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн үеэр Дундад, Солонгос улс анх удаа электрон худалдаа, орон нутгийн хамтын ажиллагааны тухай агуулгыг ярилцсан бөгөөд банк санхүүгийн үйлчилгээ, цахилгаан холбооны үйлчилгээ зэрэг агуулгыг нэмсэн байна.

Худалдааны яамны сайдын туслах Ван Шөүвэнь хэлэхдээ: - Дундад, Солонгос улсын чөлөөт худалдааны бүс нь ашиг орлогын тэнцвэртэй байдлыг харуулсан байна. Бараа бүтээгдэхүүний худалдаа 20 гаруй жилийн хугацааг туулж, Дундад улсын талын гаалийн татваргүй бараа нь 91 хувь, импортолсон барааны хэмжээ нь 85 хувьд хүрчээ. Солонгосын талын гаалийн татваргүй бараа нь 92 хувь, импортолсон барааны хэмжээ 91 хувьд хүрсэн байна. Үйлчилгээний худалдааны салбарт талууд хөрөнгө оруулагчид болон хил дамнасан компаний ажилтан болон холбогдох хүмүүст хоёр жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл олгох буюу ажлын байраар хангаж, бизнес эрхлэгчдэд нэг жилийн хугацаатай олон удаа орж гарах виз олгоно гэжээ.

Дарга Ши Жиньпин Австралийн ерөнхий сайд Тонни Эбботтой Канберра хотод уулзалт хийж, талууд Дундад улс болон Австрали улсын хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийж дуусгасан байна. Уулзалтын дараа хоёр улсын даргын баталгаагаар Дундад улсын Худалдааны яамны сайд Гао Хүчэн, Австралийн Худалдаа, Хөрөнгө оруулалтын яамны сайд Андрев Робб тус тусынхаа засгийн газрын өмнөөс гарын үсэг зурсан байна.

 Дундад улс Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг 2005 оны 4 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд энэ нь Дундад улс болон Солонгос улсын хэлэлцээрийн дараах Ази-Номхон далайн орны чухал нэгэн хэсэг болох эдийн засгийн оронтой бүх талын дээд түвшний чөлөөт худалдааны хэлэлцээр хийж дуусгасан байна. хэлэлцээрийн үр дүнд нээлттэй байлгах талаас Австрали нь Дундад улсын бүх төрлийн барааг татваргүй болгох,  Дундад улс нь Австралийн олон тооны бараа бүтээгдэхүүнээс татвар авахгүй болгожээ. Үйлчилгээний салбарт талуудын олон байгууллага өндөр түвшинд нээлттэй ажиллах болно гэсэн байна. Хөрөнгө оруулалтын салбарт талуудын хэлэлцээр хүчинтэй болсон. Мөн тухайн өдрөөс харилцан урамшуулах бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах шалгалтын түвшинг хөнгөрүүлж, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах боломж олгон, нээлттэй ил тод болгоно. Хэлэлцээрт бараа бүтээгдэхүүний арилжаа худалдаа, үйлчилгээний төрлийн арилжаа, хөрөнгө оруулалт болон дүрэм зэрэг 10 гаруй салбарыг багтаав. Цахим худалдаа, засгийн газрын тогтоолоор худалдан авах зэрэг “XXI зууны эдийн засгийн асуудал”-ыг мөн багтаасан байна. Дундад, Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь бүх талын өндөр чанарын болон ашиг орлогыг тэнцвэртэй байлгах зэрэг зорилготой, хоёр улсын эдийн засгийн салбарын шилдэг давуу талаа ашиглаж, харилцан ашиг хүртэж хамтдаа хожих байдлыг буй болгон, талуудын эдийн засгийн харилцааны хөгжлийг дээшлүүлсэн байна.

Мэргэжилтнүүд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: - Дундад улс,  Солонгос улсын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр болон Дундад, Австралийн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг дуусгасан нь Дундад улсын “Хөрш орнуудын харилцаагаар суурь болгож, чөлөөт худалдааны бүсийн стратегийг хөгжүүлэх бодлого”-ын чухал хэрэгжилт болно гэлээ.

Мөн Худалдааны яамны олон улсын зах зээлийн судалгааны газрын орлогч дарга Бай Мин ярилцлагын үеэр: - Дундад улс, Япон, Солонгос улсын чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн үед Япон улсын идэвхи чанар сайн биш байлаа. Хамгийн хүчирхэг аж үйлдвэрийн талаар Япон, Солонгос улс адил бөгөөд өнөөдөр Дундад улс, Солонгос улс чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг санал нэгдэн хийсэн нь Япон улсад нэгэн тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.

Дундад улсын Дэлхийн Худалдааны Байгууллага дахь судалгааны байнгын хэрэг эрхлэгч Хэ Вэйвэнь сэтгүүлчид хэлэхдээ: - Дундад, Япон, Солонгос улс нь Зүүн Азийн гурван том хүчирхэг улс, ДНБ-ний ерөнхий хэмжээ нь 1500 тэрбум ам.долларт хүрч, бүх дэлхийн ДНБ-ний 20 хувийг, Зүүн Азийн ДНБ-ний 90 хувийг эзэлжээ. Энэ нь Европын холбооны улсыг давсан бөгөөд гурван улсын хоорондын арилжаа худалдаа нь гадаад худалдааных нь ерөнхий хэмжээний 20 хувьд хүрэхгүй байна. Дундад, Япон, Солонгос улсын чөлөөт худалдааны бүсийн тухай хамгийн анхны хэлэцээрийн үеэр Солонгос улсаас Дундад улсын хооронд урьдчилан байгуулах санал өгч байсан байна. Хэрэв гурван улсын хооронд чөлөөт худалдааны бүсийг амжилтай байгуулах юм бол бүх дэлхийн ДНБ-ний 20 хувийн хэмжээний арилжаа худалдааны цар хүрээг байгуулж чадах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Бангкокийн хэлэлцээрт орсноор нэг бүс нэг замыг төлөвлөж, Дундад, Австралийн чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг бэлтгэх хүртэл Дундад улсаас бизнесийн ажил хэргийн талаар нээлттэй байхаа өргөжүүлж, Дундад улс, Солонгос улс хоорондоо чөлөөт худалааны бүс байгуулсан нь Дундад улсын Ази-Номхон далайн орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах ажилд үндэс суурь болсон байна. Ази-Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүс нь хийсвэрээр төсөөлсөн биш, тэр нь өнөөдөр байгаа чөлөөт худалдааны бүсийг хамтруулан бүтсэн байдаг. Иймд хэрэв Дундад, Солонгос улсын чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын суурийг бат бэх болгож, үйл ажиллагаа нь амжилттай болох юм бол ирээдүйд Ази-Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүсийг нэгтгэх ажил нь урагштай болж чадна гэсэн байна.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл