solongonews
Улаанбаатар хотын захирагч Бээжинд айлчлав
2015-11-20 10:41
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бээжин хотын BUCC группд /Жү Зүн групп/ айлчлав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол Улсын Хятадад суугаа элчин сайд Сүхбаатарын хамт 11 дүгээр сарын 18-ны өдөр Бээжин хотын BUCC группд /Жү Зүн групп/ айлчлав. Уг группийн намын хорооны нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн дарга, ерөнхий менежер Ван Баошэнь Э.Бат-Үүл нарыг хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын үеэр

BUCC групп нь Монгол Улсад салбар компанитай бөгөөд Монгол Улсын орон сууцны компанитай хамтран Улаанбаатар хотын долдугаар хорооллын G хэсгийн орон сууцны барилгын төслийг хариуцан барихаар гэрээ хийгээд байна. Уг төсөл нь Хятад улсын Импорт Экспортын банкнаас зээл авч, нийт барилгын талбай нь 360 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд гэрээний ерөнхий хөрөнгө оруулалт нь 22 сая ам.доллар юм байна. Төсөл нь бэлтгэл үе шатандаа явж, барилгын ажил дуусахад 4462 өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх ажээ.

Э.Бат-үүл хэлэхдээ: - Ши Жиньпин дарга өнгөрсөн жил Монгол Улсад айлчилсан нь Монгол Улсын иргэдийн дунд маш сайн сэтгэгдэл өгсөн. Ши Жиньпин даргын илтгэл нь Хятад улсын гадаад арилжаа бол түнш улсын хөгжил цэцэглэлтийг дэмжихээр гол зорилго болгодог гэдгийг дэлхийн улс орнуудад таниулсан юм. Монгол Улсын засгийн газар хоёр орны хамтын ажиллагааны боломжуудыг ашиглаж, илүү том хэмжээний төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Бээжин хотын BUCC групп

Хэлэлцээрийн үеэр хоёр тал Улаанбаатар хотын түүхэн төрхийг засан сэлбэж, хамгаалан уламжлахаар санал нэгдэв.

Улаанбаатар хотын засгийн газрын ажилтан болон Монгол Улсын холбогдох аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Бээжингийн BUCC группийн орлогч ерөнхий захирал Жан Вэйзэ, группийн гадаад харилцааны хэлтсийн ерөнхий захирал Ван Дүнюй болон гадаад харилцааны хэлтсийн бусад төлөөлөгчид хэлэлцээрт оролцжээ. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл