
Маш олон дэлхийн хэмжээний хөгжил сайтай хотуудын эдийн засгийн өсөлт хөгжил нь бүх боомтын эдийн засгаас эхлэн хөгжсөн. Боомтын хөгжил дэвшил үргэлж эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмждэг гэдгийг түүх болон бодит байдал гэрчилж байгаа юм. Дундад улсын эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэхэд боомтын эдийн засгийн хөгжил, мөн боомт дагуух бүс нутгийн хөгжлийн дагуулах чадварыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өвөр Монголын нээлттэй хөгжил нь бүх Дундад улсын умардад нээлттэй байлгах том загварын хамгийн чухал хэсэг нь юм.
Умардад нээлттэй байхын ач холбогдол
10 дугаар сарын Эзнээ хошуу алтан шаргал өнгөөр хучигдаж сэтгэл булаам өнгө үзэмж бүрдүүлжээ.
Цэгээ боомтын улсын хилээр нэвтрэх тээвэрлэлтийн зам дээр дөрвөн том ачааны машин зэрэгцээ эгнээнд зогсож, боомтын гаалийн хяналт, мөн хорио цээрийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналтыг хүлээж байлаа. Эдгээр машинуудын цаана нэгэн урт эгнээ үүсгэж зогссон машинууд хилээр нэвтрэх гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр жагсаж байлаа. Цэгээ боомт ачаа тээвэрлэлтийн хэмжээгээрээ Дундад улсын эх хуурайн тав дахь том боомт болжээ. Өвөр Монголын Өөртөө Засах орны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрладаг ба Монгол Улсын Шивээ хүрэн боомттой харгалзаж байдаг. Шивээ хүрэн боомтоор дамжин Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ар говь зэрэг малын ашиг шим ба ашигт малтмалаар баялаг таван аймагт нэвтэрч, Өвөр Монгол болон Ганьсү, Нин Шя, Хөхнуур, Шаньси зэрэг муж орны хамтын эх хуурайн боомт болжээ.
2013 оны нэгдүгээр сард Цэгээ боомтын шинэ ачаа тээвэрлэлтийн зам шугам ашиглалтад орсон төдийгүй Цэгээ боомтын гааль болон хорио цээрийн хяналт шалгалтын системд цахим бүртгэлийг хэрэгжүүлснээр ачаа тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэн, өдөрт 4000 гаруй авто машин нэвтэрч, ачааны машины хил нэвтрэх чадавхи үр дүнтэй дээшлэв.
Дундад улсын нүүрсний импортын чухал боомт болохын хувьд 2014 оноос хойш Цэгээ боомтоор Монгол Улсаас нийтдээ 4 сая 800 мянган тонн түүхий нефть импортоор авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.3% нэмэгдэж, нийт өртөг нь 775 сая юаньд хүрсэн ба хилээр орж гарсан авто машин, жуулчдын тоо 100 мянгыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 18.8 хувиар нэмэгдсэн байна.

Өвөр Монголын бүх боомтуудад Цэгээ боомт нь зөвхөн дөрөвдүгээрт жагсдаг эх хуурайн боомт юм. Энэ нь Цэгээ боомт шиг бараа бүтээгдэхүүн ихээр экспортолж, импортолдог томоохон боомт Өвөр Монголд нэлээд хэд байна гэдгийг харуулж байна.
Өвөр Монгол стратегийн боомтоо сахин хөгжүүлнэ??
Дундад улсын нөөцийн загвар дунд Өвөр Монгол орон стратегийн чухал байр суурь эзэлдэг.
Өвөр Монгол нь Дундад улсын хойд хилд оршдог ба 4200 гаруй км газраар ОХУ, Монгол Улс гэсэн хоёр нөөц баялаг ихтэй оронтой хөршилдөг. Дундад Орос, Дундад Монгол нь харилцан эдийн эдийн засгаар бие биеэ нөхдөгөөр Өвөр Монголын бүх боомтууд нь импортын нөөцөө ашиглаж, өргөн хэрэглээний материал үйлдвэрлэн экспортлох талд чухал зам гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Эндээс импортолж буй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнүүдийг Шаньси, НинШя, Ганьсү зэрэг газар руу тээвэрлэж, үйлдвэрлэж, боловсруулж байна. Тийнхүү үйлдвэрлэж гаргасан цахилгаан эрчим хүч, кокс нүүрс зэрэг бүтээгдэхүүнээ дахин Дундад улсын бүх газрууд руу тээвэрлэж тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. Томоохон цар хүрээнд, үнэндээ Өвөр Монголын импортын нөөц баялаг нь Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжиж байгаа төдийгүй бүх Дундад улсын эдийн засгийн хөгжилд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тийм учраас Өвөр Монголын боомтын бүтээн байгуулалтыг үндэстний стратегийн макро эдийн засгийн хэтийн төлөвийн байранд тавьж чухалчлах хэрэгтэй.
Өвөр Монгол Улсын зэрэглэлийн гадаадад нээлттэй 16 боомттой байж, Дундад улсын хэмжээнд нэлээд олон боомттой, боомтын том мужийн нэг юм. Одоогоор Дундад улс болон ОХУ-ын хуурай замын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэмжээний 65 хувь болон Дундад Монголын хуурай замын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэмжээний 95 хувь нь Өвөр Монголын Өөртөө Засах орны боомтуудаар дамжиж байдаг.
2014 оны эхний найман сард Өвөр Монголын боомтуудын экспорт, импортын бараа тээвэрлэлтийн хэмжээ 40.715 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5.1 хувиар нэмэгдэв. Дундад улс нь нэгэнтээ Монгол Улсын хамгийн чухал экспорт, импортын барааны эх үүсвэрийн улс болсон ба 15 жил дараалан Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болж, хоёр талын худалдааны хэмжээ 2003 оны 440 сая доллар байснаасаа 2013 он гэхэд зургаан тэрбум ам.доллар болон нэмэгдсэн байна.
Боомтын хөгжлийн шинэ загвар боловсруулав
2014 оны наймдугаар сарын 25-ны өдөр Дундад улсын хэмжээний боомтын ажлын бага хурал Бээжин хотноо болж өнгөрөв. Хурлаар Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Янгаас боомтын зохицуулах механизмыг эрчимжүүлж, хууль хэрэгжүүлэх ажиллагааны ерөнхий үр ашгийг дээшлүүлэх нь боомтын ажилд тулгарч байгаа яаралтай биелүүлэх үүрэг юм. Боомтын бүх салбарынхны “Харилцан мэдээ мэдээллээ солилцох, хяналт шалгалтаа харилцан хүлээн зөвшөөрөх, хууль хэрэгжилтийг харилцан дэмжих” тогтолцоог түлхүү дэмжиж, хуулийн дагуух мэдээ мэдээллийг тал бүрээр хуваалцах ажлыг хэрэгжүүлж, гаалийн хяналт, хорио цээрийн хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхийг дэмжин, хамтарсан хуулийн хэрэгжилтийн цар хүрээг тэлэх хэрэгтэй гэж онцлов.
Дундад улсын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжөү Дундад улсын хэмжээний боомтын ажлын бага хуралд оролцож, боомтын ажлыг сайжруулж бэхжүүлэх долоон арга хэмжээ, зөвлөгөөг судалгааны дагуу санал болгон дурдав. Тэрбээр илэрхийлэхдээ: -Гаалийн ерөнхий газар Төвөөс дурдсан өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх шийдвэр, мөн Төрийн зөвлөлийн байрлуулалтыг цаашид эрчимтэй хэрэгжүүлж, гаалийн бүх салбаруудын өөрчлөлт, шинэчлэлтийг ерөнхийд нь төлөвлөн ахиулна гэв.
Дундад улсын хэмжээний боомтын ажлын бага хурлаар боомтын ажилд байрлуулалт хийв. Боомтын ажил нь боомтын ерөнхий зохион байгуулалтыг оновчтой болгож, боомтын ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэн, боомтын хяналт шалгалтын зохион байгуулалтын механизмыг шинэчлэж, гаалийн бүрдүүлэлтийн орчныг нь сайжруулж, тээвэрлэлтийн менежментийн түвшинг нь дээшлүүлэн боомтын бодлого, хууль тогтоомж зэрэг талуудыг төгөлдөржүүлнэ, Тэрээр шаргуу ажиллан, урагш давшиж, боомтын хөгжлийн шинэ давуу талыг бий болгохоор хичээнэ. Боомтын хууль хэрэгжүүлэлтийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, “Харилцан мэдээ мэдээллээ солилцох, хяналт шалгалтаа харилцан хүлээн зөвшөөрөх, хууль хэрэгжилтийг харилцан дэмжих” шаардлагыг хэрэгжүүлж, гаалийн хяналт, хорио цээрийн хяналт шалгалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын худалдааны “Нэг цонх” /олон улсын худалдаа, тээврийн ажиллагаанд оролцож буй талуудад холбогдох хууль, журам болон менежментийн шаардлагыг хангахын тулд нэг тавцангаар стандарт мэдээлэл, бичиг баримтыг гаргаж өгөх/-ийн тогтолцоог эрчимтэй дэмжих болно.
Боомтын худалдаа хоёр орныг холбоно
2014 оны наймдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд БНДАУ /Бүгд Найрамдах Дундад Ард Улс/-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Дундад, Монгол хоёр талынх нь Дундад, Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлнэ гэж зарлав. Хоёр талаараа боомт, төмөр замын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг талд нийтлэг ойлголтод хүрсэн төдийгүй хоёр талын валют солилцооны цар хүрээгээ тэлж, 15 тэрбум юаньд хүргэхээр шийдэв. Тэрээр Дундад улсын Эрээн хот-Монгол Улсын Замын үүд зэрэг газруудад хил сундалсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг судлахаар зөвшөөрсөн ба ашигт малтмалыг сайн боловсруулах, шинэ эрчим хүч, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа өрнүүлэхээр болов.
2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр Дундад, Монгол хоёр улсын тэргүүлэгчдийн хяналтан доор Дундад улсын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжөү, Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөлийн даргалж буй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар “БНДАУ /Бүгд Найрамдах Дундад Ард Улс/-ын Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Боомтын үндэстний зөвлөлийнхэн Дундад, Монголын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Юй Гуанжөү Монгол Улсын холбогдох байгууллага нэгжүүдийн хариуцлагатай хүмүүстэй уулзан ярилцсан юм. Хоёр талаараа боомтын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, боомтын нээлтээ тэлэх, боомтын дэд бүтцийн байгуулалтыг дээшлүүлэх зэрэг талд саналаа гүнзгий солилцож нийтлэг ойлголтод хүрсэн байна. Гаалийн хамтын ажиллагааны салбарт хоёр талын санаачилсан торгоны замын эдийн засгийн бүс, гаалийн хамтын хяналт шалгалт, хил гаалийн хамтын ажиллагаа, худалдааны статистик, худалдааны зохицуулалт, чадавхийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны үзэл санал нь нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Дундад улс болон Монгол Улс нь эдийн засаг, худалдаа зэрэг талд харилцан бие биесээ нөхөж буй нь ил тодорхой байж, хоёр орны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх явдал нь хоёр талын эдийн засаг, иргэдийн амьдрал, соёлын хөгжилд дэмжих үр дүн авчрах нь лавтай юм. Дундад улсын үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу тээвэрлэх явдал нь Монгол Улсын үйлдвэрлэлийн боловсруулах хүчин чадал, мөн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны боомтын албаны байнгын хорооны орлогч дарга Ль Чанчүний танилцуулснаар: -Одоогоор Монгол Улсын хэмжээний 90 хувийн хүнсний ногоог Эрээн хотоос тээвэрлэж байна гэж байв.
Үүнээс гадна Монгол Улсын бүтээгдэхүүн нь ашигт малтмалын нөөц, түүхий эд, материалаар голлодог бол Дундад улс технологи болон харьцангуй элбэг хөрөнгө мөнгөтэй байдаг. Тийм учраас Дундад улс Монгол Улсыг дэмжиж, нөөцийг нээн ашиглаж, уурхай нээх технологийн шинэчлэлтийг биелүүлэх нь Монгол Улсын нөөцийг экспортлох хамгийн чухал зах зээл болох боломжтой юм. 2013 он гэхэд Монгол Улсын Дундад улс руу экспортолсон нүүрсний хэмжээ 20 сая гаруй тоннд хүрч, орлого нь уг жилийн ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/-ий орлогын 30 хувийг эзлэв. Алшаа аймгийн ДКН /БНДАУ-ын Коммунист Нам/-ын Боомтын албаны хорооны дарга Күн Дэгүй хэлэхдээ: -Цэгээ боомтын байрлаж байгаа Эзнээ хошуу нь нүүрсний импортдоо найдан борлуулалтын өртөг нь нэмэгдэж, логистик тээврийн үйл ажиллагаа нь уг бүс нутгийн ажил эрхлэлт зэрэг талд ихэд дэмжлэг болсон гэж байв.
Ази Европыг холбосон тээврийн зам шугамыг бий болгоно
Цэгээ боомтоос 3000 км зайтай байрладаг Манжуур боомт нь Дундад улсын хамгийн том ачаалалтай хуурай замын боомт юм. Энэхүү том том боомтууд нь Өвөр Монголын зүүн баруун хоёр үзүүрт байрлан Дундад улсын умардад нээлттэй хөгжлийн асар том боломжийг харуулж байна. Манжуур авто замын боомтын зүүн хэсэгт 66,67 га талбайтай 800 сая нэг тэрбум юаний хөрөнгө оруулалттай Манжуур авто замын боомтын олон улсын худалдааны цогцолбор, үйлдвэрлэгчдийн хил дамнасан худалдааны хонгил байгуулсан нь хилийн боомтын үйлчилгээний чадавхийг төгөлдөржүүлж, аж ахуйн нэгжүүдэд Оросын зах зээлтэй нэвтрэлцэх таатай боломж бүрдүүлэхийн төлөө юм. Тус байгууламжууд ашиглалтад орохдоо Дундад улсын хил дагуух боомтын хамгийн том олон улсын логистик, худалдааны төв болох юм.
Манжуур боомт нь төмөр замын боомт, авто замын боомт, агаарын боомт зэргүүдээс бүрэлдсэн том боомт төдийгүй Дундад улсын зүүн бүс нутгийн төмөр замаас бүрэлдэх шинэ торгоны замын гол чухал зангилаа юм. Энэ нь Дундад улсаас Орос, Европын олон улс орнуудад нэвтрэх чухал зам тээврийн төв байж, Дундад, Оросын худалдааны 65 хувийн хуурай замын тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг ба боомтын бараа тээврийн хэмжээ нь Дундад улсын хэмжээний ижил төрлийн боомтуудын өмнө жагсдаг юм байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Манжуур хотын Коммунист намын зөвлөл, засгийн газар, мөн боомтын хяналтын тээврийн салбарынхны хамтдаа зохицуулсан "Сү Жөү-Манжуур-Европ" чиглэлийн анхны галт тэрэгний аяллаа эхлүүлсэн байна. Энэхүү галт тэрэг Дундад улсын зүүн бүс нутгийн Сү Жөү хотоос эхлэн Манжуур боомтоор дамжин Дундадын хилийг өнгөрч, бүх Сибирийг туулан, Оросын Эрхүү, Новосибирск, Москва, мөн Беларусийн Брест хотоор дамжин эцэст нь Польшийн нийслэл Варшав хотод хүрэх буюу аяллын нийт зай нь 11200 км хүрсэн байна. Тээврийн аялах хугацаанаас харахад "Сү Жөү-Манжуур-Европ" чиглэлийн галт тэрэг нь нийт 12-14 хоног аялан, аяллын цаг хугацаа нь далайн тээврээс 30 шахам хоног богиноссон ба "Чүнчин-Шиньжян-Европ" чиглэлийн галт тэрэг болон "Жэнжөү-Шиньжян-Европ" чиглэлийн галт тэрэгний аяллын хугацаанаас 3-5 хоног богиносож, тээврийн хугацаагаагаар хамгийн богино нь Ази Европын зам тээврийн шугам болсон байна. Тээврийн зардлаас харахад "Сү Жөү-Манжуур-Европ" чиглэлийн галт тэрэгний 40 фут контейнерыг тээвэрлэх зардал мөнгө 7300-8300 ам.доллар байж, энэ нь "Чүнчин-Шиньжян-Европ" чиглэлийн галт тэрэг болон "Жэнжөү-Шиньжян-Европ" чиглэлийн галт тэрэгний тээврийн зардлаас 30 хувиар хямд байлаа. Одоогоор "Сү Жөү-Манжуур-Европ" чиглэлийн галт тэрэг нь хэвийн тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгай ба энэ оны 9 дүгээр сараас эхлэн долоо хоногт нэг ээлжийн галт тэрэг явуулж байна.
Үүнээс гадна Манжуур хот нь Гуанжөү, Жэнжөү зэрэг газруудтай гэрээ хэлэлцээр байгуулж, "Гуанжөү -Манжуур-Европ" чиглэлийн болон "Жэнжөү -Манжуур-Европ" чиглэлийн тээвэр эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн Дундад улсын Гаалийн ерөнхий газрын холбогдох алба жич Дундад улсын гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүний худалдааны групптэй идэвхтэй харилцаа холбоо тогтоож, Дундад, Орос, Манжуур-Хойд Забайкальскийн хилийн худалдааны гаалийн татваргүй бизнесийн үйл ажиллагаа хийж, Манжуур хотод гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүний дэлгүүр эрхлэх хүсэлтэй байгаагаа тодорхойлов.
