solongonews
Жао Лэжи Финландын Ерөнхий сайд Петтери Орпотой уулзав
2026-01-27 16:28
Жао Лэжи Финландын Ерөнхий сайд Петтери Орпотой уулзав

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 1-р сарын 27-ны өдөр Финландын Ерөнхий сайд Петтери Орпотой уулзав.

Жао Лэжи хэлэхдээ, Финланд улс нь БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон барууны анхны орнуудын нэг бөгөөд хоёр тал үргэлж найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцлийг хадгалсаар ирсэн. 2024 оны 10-р сард Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Александр Стаббтай хэлэлцээ хийж, Хятад, Финландын ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад улс Финляндтай хамтран дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ баримталж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын солилцоог өргөжүүлж, хоёр талын харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна. БХАТИХ-ын Байнгын хороо нь Финландын парламенттай солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хууль тогтоомж, хяналт шалгалт, засаглалын чиглэлээр бие биенийхээ туршлагаас суралцаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа хангахад бэлэн байна гэв.

Петтери Орпо хэлэхдээ, Финланд, Хятадын харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжих болно. Финланд Хятадын хөгжлийн гайхалтай амжилтад баяр хүргэж, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улстай худалдаа, эдийн засаг, инноваци зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагуудын хоорондын солилцоог бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл