
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, БНДАУ-БНСУ-ын харилцааг Дундадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, БНСУ-ыг эргэн тойрны дипломат харилцааныхаа чухал байранд тавьсаар ирлээ. Хоёр талаараа хамтдаа чармайж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлэн, Дундад-БНСУ-ын чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр болон холбогдох ажлыг урагшлуулж, үргэлжлэл яриа хэлэлцээг эртхэн дуусгахыг хүсэж байна. Түүнчлэн хоёр талаараа банк санхүүгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, ашиг сонирхлыг нэгдмэл цогц болох ёстой. Мөн хүмүүнлэгийн солилцооны нэгдсэн комиссыг ашиглан, 2015 оны Дундадын аялал жуулчлалын жил болон 2016 оны БНСУ-ын аялал жуулчлалын жилийн ажиллагааг сайтар зохион байгуулах хэрэгтэй гэжээ. Тэрээр цааш нь онцлохдоо, БНСУ-ын хамтран, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам болон орон нутгийн солилцоог ахиулж, хоёр оны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг тасралтгүй олшруулж, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд Дундад улс бэлэн гэжээ.
