
Хоёр тал хоёр талын харилцаа тэрчлэн хамтран сонирхож байгаа бусад асуудлаар саналаа гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Хятадын Сербийн харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон өндөржүүлэн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар хоёр төрийн тэргүүн санал нэгтэй шийджээ.
Ши Жиньпин: - Хятад, Сербийн уламжлалт найрамдал үй зайгүй гүн зузаан бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орны харилцаа цаг хугацаа болон түүхийн шалгалтыг даван туулсан юм. Хятадын Сербийн харилцааны хөгжлийн хөдөлгүүр хүч эрчтэй, нөөц хүчин их, хэтийн төлөв өргөн уудам байгаа нь хоёр орны ард түмэн үеийн үед найрсаг байж, гүн зузаан нөхөрлөлтэй байгаагаас үүдэлтэй бөгөөд хоёр орон чухал том асуудлаар харилцан ойлгож, харилцан дэмжиж ирсэнтэй холбоотой юм. Мөн хоёр орон хөгжлийн замдаа харилцан суралцаж харилцан туслалцсантай холбоотой юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, одоо хоёр орны уламжлалт найрамдал хөгжлийн шинэ боломжид тулгарч байна. Хятад, Сербийн харилцаа дээд түвшний хөгжлөө хамгаалах нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл, хоёр орны хөгжлийн шаардлага юм. Сербийн талтай хамтаар чармайж, улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр талын хамтын ажиллагааны тавцанг тасралтгүй өргөтгөхөд бид бэлэн байна гэжээ.
Николич хэлэхдээ: - Сербийн ард түмэн Хятадын ард түмэнд үнэнч сэтгэлээр ханддаг. Серби, Хятад хоёр тал дээд түвшний харилцан итгэлцлээ хамгаалж, өргөн хүрээнд хамтран ажиллаж, олон улсын чухал асуудлаар адилавтар байр суурьтай байна. Сербийн ард түмэн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт, ардын амьдрал дээшилж, шударга Хятад улс олон улсын үйл хэрэгт өдөр ирэх тутам нөлөөлөх болсонд баярлаж байдаг. Ши Жиньпин даргын энэ айлчлал Серби, Хятадын тал бүрийн харилцаанд тус үзүүлэн, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэдэгт найдаж байна гэжээ.

Хоёр төрийн тэргүүн олон нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Сербийн тал бүрийн түншлэлийн харилцаа байгуулахаар шийдсэн байна. Мөн Хятад, Сербийн уламжлалт найрамдалд амьжиргаан шинэ хүч сэлбэж, тал бүрийн хамтын ажиллагаанаас хоёр орны ард түмэнд бодит ач тус хүртэх болно гэж шийджээ.
