
12 сарын 12- ний үдэш , Дундад Монгол хоёр улсын гадаад харилцаа байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Өвөр монголын радио телевиз хороо , Монгол улсын үндэстний олон нийтийн радио телевиз хорооноос даан эрхлэж , Өвөр монголын радио телевиз хорооны “ Талын дуу хоолой ” радио , Өвөр монголын монгол одон телевизийн “Авьяаслаг монгол ” дэлгэцээс хамтран зохион байгуулсан “Монгол улсын дууг хэн сайхан дуулах вэ ” тэмцээн , Хөххотод амжилттай өндөрлөлөө .

Хацар зүсэм хүйтэн салхийг хагалж Хөххотын амьсгалыг бүлээсгэсэн энэхүү сайхан тэмцээний ахуй талбайд нэгэн хүн нулимсаа арчин арчин байн дахин босон уухайлж байсан нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан , Өвөр монголын Баатар язгуур урлагийн сургуульд уригдан багшлаад арван жилийн нүүр үзэж байгаа Бэрцэцэг багш байлаа .Учир нь Хөхнуур , Шиньжян , Бээжин жич манай орны эл аймаг хотоос хүрэлцэн ирж “Монгол улсын дууг хэн сайхан дуулах вэ” тэмцээний анхны шалгаруулалтад оролцсон 185 оролцогсдоос 60 гаруй нь түүний шавь байсан бол , хагас шийдвэрт тэмцээнд тунаж үлдсэн 32 оролцогсдын дунд 9 нь мөн түүний шавь байжээ . Энэ үдэш ,Шилийн гол аймгийн Авга хошуугаар нутагтай Цогсүлд Монгол улсын нэрт яруу найрагч Бадрын үг , Намсрайн аяар зохиогдсон “ Халуун элгэн нутаг ” хэмээх дуугаар тэргүүн байранд тодорсон нь түүнийг бүр ч уяруулж оргисон билээ .

Тэмцээнд Дундад улсын дуу хөгжмийн нийгэмлэгийн гишүүн , Өвөр монголын дуу хөгжмийн нийгэмлэгийн дэд тэргүүлэгч С. Энхбаяр , Монгол улсын гавьяат жүжигчин , дуучин Т, Дашдондог , Өвөр монголын багшийн их сургуулийн дуу хөгжмийн дээд сургуулийн дуулаачын мэргэжлийн багш Яргуймаа нар шүүгчээр , бодисын бус соёлын өв морин хуурын улсын зэрэглэлийн уламжлагч Бүрэн , Монгол улсын соёлын гавьяат жүжигчин Буянхишиг нар хянан шүүгчээр саатжээ .

Энэ жилийн 8 сард Ши Жиньпин тэргүүлэгч Монгол улсад албан ёсны айлчлал хийсний дараа Өвөр мнглын радио телевиз хороо болон Монгол улсын үндэстний олон нийтийн радио телевиз хороо хамтран ажиллах гэрээ байгуулж , 11 сард монгол улсад “Дундад улсын дууг хэн сайхан дуулах вэ ” тэмцээнийг зохион байгуулсны дараагаар Дундад улсын Өвөр монголд “Монгол улсын дууг хэн сайхан дуулах вэ” хэмээх тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ ажээ .


