solongonews
Эдийн засгийн шинэ төлөв байдал дахь шинэ сэтгэхүй, шинэ өөрчлөлт
2014-10-22 09:10
Хятад улсын эдийн засаг хоёр оронтой тооны өсөлтөөсөө 7.5% болон буурсан явдал юм. Иймээс Хятад улсын эдийн засгийг шинжихэд өмнөх шиг өсөлтийн хурданд анхаарал хандуулах бус, харин чанарт анхаарлаа хандуулах ёстой юм.

        КН-ын 18-р сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурал 20-ны өдөр Бээжинд хуралдаж эхэллээ. Өнгөрсөн онд чуулсан 18-р сонгуулийн 3-р бүгд хурлаас хойш нэг жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжил шинэ онцлогтой болж, Хятадын засгийн газрын хяналт удирдлага нь өмнөх бичиг баримтыг хянан зөвшөөрөхийг чухалчилдаг байснаа үйл ажиллагааны дунд болон сүүлийн хяналт удирдлагыг чухалчлах болж, иргэдийн идэвх болон бүтээх хүчин чадварыг хөгжүүлж, инновацийн бүхий л үйл ажиллагаа идэвхжиж байна.

       Сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн өөрчлөлт хувиралтын талаар бизнес эрхлэгчид хамгийн өндөр сэтгэгдэлтэй байна. Хайнань мужийн том оврын хөдөө аж ахуйн нэгэн компанийн маркетингийн захирал Ү Чэн хэлэхдээ: -Засгийн газрын үйл ажиллагаанд  маш сайн дүрэм журам тогтоосон нь ажил хэрэг хөөцөлдөхөд илүү амар хялбар болсон гэжээ.

       "Засгийн газрын 8 зүйлт тогтоол хэрэгжихийг дагаад байдал маш их өөрчлөгдөж, хамтын ажиллагаа улам өргөжиж, засгийн газрын бодлогын дэмжлэг зэрэг нь бидэнд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн. Засгийн газар аж ахуй нэгжийн хяналт удирдлагын талаар эрхийг улам нээлттэй болгохыг хүсэж байна" гэжээ.

       Засгийн газар эрхийг чөлөөлж, бизнесийн гол өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийг хүсэж байна. Үүнийг 2013 оноос өнөөг хүртэл алхам алхмаар биелүүлж байна. Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хороо нь өмнө нь олон том чухал төслийг хянан зөвшөөрөх эрхийг эзэмшиж байсан юм. Уг үндэсний хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн орлогч дарга Жан Минлүнь хэлэхдээ: - бид аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын бие даасан эрхийг бүх талаар хэрэгжүүлж байна. Мөн "Цөөн тооны онцгой дүрмийг эс тооцвол, гадаадад хөрөнгө оруулах төслийг хянан зөвшөөрдөг байсныг бүгдийг бүртгэх болгон өөрчилсөн. Бидний төсөөлж байгаагаар 2014 онд засгийн газрын батлан зөвшөөрөх ажил бараг 40 хувиар багасах болно. Үүний дээр 2013 онд энэ тоо бараг 60 хувиар багассаныг нэмэхэд өнөөгийн засгийн газар эхний хоёр жилийн үүрэгт ажлын хугацаанд засгийн газрын хэмжээнд хянаж батлах ажил бараг 76 хувиар буурах юм" гэжээ.

      Зарим чухал ажил төрлийн салбарт ч зах зээлийн стандарт баримжааг чөлөөтэй болгож байна. Жишээлэхэд: Хятадын нефть химийн аж үйлдвэрийн групп нь холимог өмчлөлийн тогтолцооны өөрчлөлт хийж, олон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн нефтийн бүтээгдэхүүн борлуулах салбарт орж ажилласан байна. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөгөө судалгааны газрын орлогч дарга Ван Жүний үзэж байгаагаар засгийн газар эрхийг чөлөөлж байгаа нь эдийн засгийн хөгжлийг улам амьдрах хүчтэй болгож байгаа юм.

       "Нэг жилийн хугацаан дахь хамгийн том өөрчлөлт бол 3-р бүгд хурлын шийдвэрт дурдсан зах зээлийн шийдвэрлэх үүргийг бадруулсан явдал юм. Өмнөх олон эрх тушаал, засгийн газрын зүй ёсны бус оролцоо үгүй болсноор иргэдийн ажил үйлс эрхлэх урам зориг болон инновацийг дээшлүүлсэн байна" гэжээ.

       Олон хүн Хятад улсын эдийн засагт шинэ төлөв байдал илэрч байна гэж өнөөгийн өөрчлөлт хувиралтыг ярьж байна. Энэ оны 5-р сард ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэнань мужид ажиллахдаа анх удаа "Шинэ төлөв байдал" гэдэг үгийг дурдсан юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар энэхүү шинэ төлөв байдлын хамгийн том онцлог нь эдийн засгийн өсөлтийн хурд хүч сэлбэх хугацаа, бүтцийн өөрчлөлтийн эмзэг үе шат, өмнөх үе шатын сэдэлтийн чанартай бодлогын хэрэгжилт давхацсан болохоор үүнийг дагасан асуудал, зөрчил ч олон арваараа нэгэн зэрэг гарч ирсэн байна. Үүний хамгийн тод илрэл нь Хятад улсын эдийн засаг 2 оронтой тооны өсөлтөөсөө 7.5% болон буурсан явдал юм. Иймээс Хятад улсын эдийн засгийг шинжихэд өмнөх шиг өсөлтийн хурданд анхаарал хандуулах бус, харин чанарт анхаарлаа хандуулах ёстой юм.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл