
"Нэг бүс нэг зам" стратегид идэвхтэй оролцох
“Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд Өвөр Монгол "Нэг бүс нэг зам" стратеги бодлогыг хэрэгжүүлэв. Улмаар импорт, экспортын ерөнхий хэмжээ 62, 38 тэрбум ам.доллар хүрч, ”Арван нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанаас 1.64 дахин өссөн байна. Бээжин, Тяньжин, Хэбэй, Зүүн хойд бүс нутаг болон хөгжсөн муж хот, Хонгконг, Макао, Тайваньтай ажил хэрэгчээр хамтран ажиллаж, бүх талаар нээлттэй болгох загварыг бүрдүүлэх ажлыг түргэсгэлээ.
Нээлттэй эдийн засгийн тогтолцоо байгуулах. Монгол, Оростой хамтран ажиллах механизмийг шинэчилж, Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын тухайд хамтдаа зөвлөлдөн, хамтдаа бүтээн байгуулах. Хөлөнбуйрын Хятад, Орос, Монголын хамтын ажиллгааны жишээ үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөлт болон Манжуурын гаалийн баталгаат бүсийг Төрөөс зөвшөөрүүлж, Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулна.
Бүх орны анхны гаалийн баталгаат бүс байгуулагджээ. 2015 оны гуравдугаар сард Төрийн Зөвлөлөөс албан ёсоор Манжуурт ерөнхийлсөн гаалийн баталгаат бүс байгуулахыг зөвшөөрсөн байна. Тус бүс нь орчин үеийн логистик, баталгаат агуулах, олон улсын худалдаа, баталгаат боловсруулах зэрэг дөрвөн чиглэлийн үйл ажиллагаагаар гол болгон Өөртөө Засах Орны болон бүх улсын чухал үйлдвэрлэл үйлчилгээний суурин, олон улсын логистик тархаан түгээх төв, бараа бүтээгдэхүүн худалдааны газар, үйлдвэрлэл боловсруулалтын экспортын суурин болон олон улсын үзэсгэлэнгийн төв болгож, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэн Орос, Монголд хандсан, Зүүн хойд Азийг хамруулсан гол индэр болсон байна.
Умардад нээлттэй байх шинэ гарааг эхлүүлэв. 2015 оны наймдугаар сард Үндэсний хөгжил, Шинэтгэлийн хороо, Гадаад харилцааны яам, Худалдааны яам ба бусад найман яам хороо хамтран “Хөлөнбуйрын хамтын ажиллгааны жишээ үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөлт”-ийг баталсан. Төрөөс Хөлөнбуйрын өндөр нээлттэй байр суурийг тодорхойлов. Үүнд, Европ Азийн эх газрын чухал холбоос, хил дагуух бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааны хөгжлийн чухал бүс, тогтолцоо механизмийн шинэчлэл инновацийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ болох, мөн сайн хөршийн болон хил дагуух бүс нутгийн тогтвортой байдалд үлгэр жишээ үзүүлэх нутаг юм.
Хятад-Монголын анхдугаар Экспо амжилттай зохион байгуулагдав. 2015 оны аравдугаар сард Хятад, Монголын анхдугаар экспог зохион байгуулж, Монгол, Орос, Өмнөд Солонгос, Франц, Австрали зэрэг 12 улс ба улсын дотоодын 28 муж, орон нутгийн 8000 хүн үзэсгэлэнд баг болон оролцох, үзэсгэлэнгийн талбай 61,000 м.кв хүрч, 800 мянган хүн үзэсгэлэнг сонирхсон байна. Түүнчлэн худалдааны хэмжээ болон санамж бичиг хэлэлцээрээр тогтсон хөрөнгийн хэмжээ зургаан тэрбум юаньд хүрчээ. Энэ нь Хятадын Умардад нээлттэй байх, ”Нэг бүс нэг зам”-ын стратегид хувь нэмэр оруулсан байна.
“ӨМӨЗО-ны Умардад нээлттэй байх суурин болон хил дагуух эдийн засгийн бүс нутгийн төлөвлөлт”-ийг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос зөвшөөрсөн. 2015 оны 11 дүгээр сард тус төлөвлөөгөөг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос баталж, Өвөр Монголыг Орос, Монголтой хил залгаа давуу талаа ашиглан, Хятад, Орос Монголын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэн Умардад нээлттэй байх цонх болгох хэрэгтэй гэсэн шаардлага гаргажээ. Дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчлах үеийн чухал зааврын дагуу нээлттэй байдлыг тэлж, шинчлэлийг дэмжин боомтын эдийн засгийг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчмжүүлнэ. Улмаар Орос, Монголтой холбогдох хамтын ажиллгааны тогтолцоог бүрэн боловсруулж, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн умардад нээлттэй байхчухал суурин болгоно. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах боломжийг ашиглан идэвхтэй оролцохын зэрэгцээ давуу талдаа түшиглэн өөрийн байр сууриа тодорхойлж, зохицонгуй хөгжлийг дэмжиж бүтээлчээр ажллана.
Чухал боомтуудад гаалийн бүртгэлийн шинэчлэлийг туршиж хийнэ. 2015 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ны анхны "Харилцан мэдээлэл солилцох, Хяналт шалгалтаа харилцан зөвшөөрөх, Хууль хэрэгжүүлэхэд харилцан дэмжих" анхан шатны туршилтын төслийг Эрээн боомтод хэрэгжүүлсэн юм. Шинэчлэлийн дараа гаалийн шалгалт нь "Хяналтын газраа хамтдаа эзэмшин, хамтарсан хяналт шалгалт хийх" арга хэлбэрийг хэрэгжүүлж, гаалийн бүртгэлийн явцыг 50 хувиар багасгаж, хил нэвтрэх цагийг 40 хувиар хэмнэсэн байна.
Өвөр Монголын Цагдаагийн газрын хилийн цэргийн арми идэвхтэйгээр “Нэг бүс нэг зам” болон умардад нээлттэй байх стратегид үйлчилж байна. 2015 онд бүх орны цагдаа, хилийн цэргийн арми үйлчилгээгээ шинэчлэн, хилийн шалгалт, гаалийн үйлчилгээг эрчимжүүлж, нийт 4,151 сая аянчдыг шалгасан. Түүнчлэн 1,206 сая тээврийн хэрэгслийг шалгаж, 65,816 сая тонн барааг шалган нэвтрүүлжээ. 2015 оны 12 дугаар сард "Гуандун-Өвөр Монгол-Орос" чиглэлийн галт тэрэг "Дүнгуань хотын Шы Лүн суурингийн Гуандуны төмөр замын олон улсын логистикийн суурингаас Манжуур боомт зүг чиглэн, Манжуур боомтоос хил дамжин Москвад хүрнэ. "Гуандун-Өвөр Монгол-Орос" чиглэлийн галт тэргийг нэвтрүүлсэн нь Гуандун муж болон ӨМӨЗО-ны хоорондох хамтын ажиллагааны хэлэлцээрийг гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам"-ын стратегид оролцох чухал арга барил болсон.
Нээлттэй байдал бол цэцэглэн хөгжихөд зайлшгүй арга зам юм. “Нээлттэй байдлыг өргөжүүлж, шинэчлэл хөгжлийг ахиулах, боомтын эдийн засгийг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжрууланОрос, Монгол Улстай хамтран ажиллах механизмийг сайжруулна. Улмаар бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлттэйчухал суурин болгох” нь дарга Ши Жиньпинээс Өвөр Монголд даалгасан хүсэл шаардлага юм. Энэ онд “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн эхлэлийн жил тохиож байна. ӨМӨЗО хэрхэн нээлтийг түргэсгэж, нийгмийн бүх салбарыг хөгжүүлэх тухайд зургаан талын ажлыг хэрэгжүүлнэ.
Нэг. "Нэг бүс нэг зам" стратегийг идэвхтэй хэрэгжүүлнэ
Одоогийн байдлаар улсын "Нэг бүс нэг зам" стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол орон нь улсын бүх талаар нээлттэй байх бодлогын чухал байр сууриа бүрэн ухамсарлаж "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоно. Орос, Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ОХУ-ын "Европ, Азийн эдийн засгийн холбоо", Монголын "Талын зам" санаачлагатай идэвхтэй уялдаж, Орос, Монголтой дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчийг нээн хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү ахиулна. Хилийн худалдааг өргөжүүлж, ердийн худалдааг улам хөгжүүлэн боловсруулах худалдааг сайжруулахын зэрэгцээ барааны болон үйлчилгээний худалдааг зохицуулан хөгжүүлнэ. Дэд бүтцээр холбогдох байдлыг түлхүү дэмжих, чухал төсөл ба арга замыг ашиглан нэвтрээгүй замын хэсгийг дуусгаж, чухал бэрх замыг нээн ашиглана. Дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалтын төвшнийг бүх талаар дээшлүүлнэ. Банк санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, юаниар хил дамнасан төлбөр тооцоо хийх ажлын хүрээг тэлэх, БНХАУ-ын экспорт, импортын банк, БНХАУ-д Экспорт, зээлийн даатгалын корпораци нутагшуулахыг хурдасгах, идэвхтэйгээр Азийн хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллаж, гадаад худалдааны хөгжлийг дэмжинэ.
Хоёр. Боомтын эдийн засгийг түлхүү хөгжүүлэх
Боомтын эдийн засаг бол Өвөр Монголын гадаадад нээлттэй байх хамгийн давуу нөөц хүч юм. Өвөр Монголын Боомтын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, гадаадад нээлтэй байхад дэмжлэг үзүүлнэ. Боомтын онцлогт аж үйлдвэрийн тогтолцоог бий болгон боомтын чадавхийг эрчимжүүлж, зорчих нөхцөлийг сайжруулна. Импорт, экспортын хураамжийг эмх цэгцтэй болгоно. Хураамжийн жагсаалт менежментийг хэрэгжүүлж, худалдааны төвшинг дээшлүүлэн Орос, Монголын Гааль, Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн салбартай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мэдээлэл солилцох тогтолцоог бий болгон хил нэвтрэх нөхцлийг сайжруулна.
Гурав. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь гадаадад нээлттэй байх чухал арга зам юм. Шат дараалалтайгаар нээлтийн бүтцийг сайжруулж, Өвөр Монголын газар орны байршил, нөөц баялаг болон аж үйлдвэрийн давуу талдаа түшиглэн Хонгконг, Макао, Тайваньтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Зүүн хойд Ази, Европын улс орнуудтай эдийн засаг, худалдааны солилцоог өргөжүүлэн тэлж, экспортын зах зээлийн олон төрөлжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлийг өргөн хүрээнд нээнэ. Гадаад худалдааг сайжруулан Өөртөө Засах Орны “Таван их бааз”-ын бүтээн байгуулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, төмөрлөгийн аж үйлдвэрийг ахиулан хөгжүүлж, олон улсын зах зээлийг нээж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. "Гадаадад гаргах" болон "Гадаадаас оруулах"-ыг эрчимтэй хэрэгжүүлж, үр ашигтай, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг сайжруулан, Бээжин, Тяньжин, Бөхай тэнгисийн хөгжлийн бүсэд нэгдэнэ.
Дөрөв. Гадаадад нээлттэй байх шинэ индэр бий болгоно
Манжуур, Эрээний нээн хөгжүүлэх нээлттэй туршилтын бүс болон Хөлөнбуйрын хамтын ажиллгааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжинэ. Хил дагуух бүс нутгийн хамтын ажиллагааны чадавхийг сайжруулж, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн өөрчлөлт шинэчлэлтийг хамгийн шилдэг хэмжээнд хүргэнэ. Гаалийн онцгой хяналтын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй хэрэгжүүлж, худалдааны бүсийн харилцан нээлттэй байдлыг ахиулна. Хоёр чиглэлээр нэвтрүүлж, зохих хэмжээгээр боомтын татваргүй барааны дэлгүүрийн тоог нэмэгдүүлнэ. Чухал үзэсгэлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Монгол, Хятадын экспог Хятадын умардад нээлттэй байх чухал индэр болгоно. Эрээний Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтыг Улсын зэрэглэлийн үзэсгэлэн болгон хөгжүүлж, Хайларын Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн форум яармагийн нэр нөлөөг дээшлүүлнэ. Улмаар Орос, Монголын чухал хотуудад том хэмжээний, өндөр түвшний хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээрийн үйл ажиллагааг зохион байгуулж, Орос, Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Тав. Соёл, хүмүүнлэгийн солилцоог тасралтгүй эрчимжүүлнэ
Соёл, хүмүүнлэгийн солилцоо бол ажил хэрэгч хамтын ажиллагааны холбоос юм. Орос, Монголтой бүх салбарын өргөн хүрээний соёл хүмүүнлэгийн солилцоог ахиулан боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, экологийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Орос, Монголд соёлын долоо хоног, соёлын өдрүүд зэрэг арга хэмжээг зохион байгуулж, соёлын үр ашиг, солилцоог нэмэгдүүлнэ. Хамтарсан сургууль байгуулахыг дэмжиж, харилцан багш, оюутан солилцох тоо хэмжээг олшруулна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсад Өвөр Монголын Олон Улсын эмнэлгийн салбар байгуулахыг дэмжинэ. Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зохион байгуулахаар дамжин Орос, Монголтой шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Орос, Монголтой спортын тэмцээн, сургалтын солилцоог ахиулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил дамнасан аялал жуулчлалын өндөр зэрэглэлийн хамтын маршрутыг бий болгоно.
Зургаа. Ажил үүргээ бүх талаар гүйцэтгэнэ
Гадаадад нээлттэй байх нь нэг талаар төвөгтэй системт төсөл юм. Бүх аймаг хотууд, байгууллага нэгжүүд гадаадад нээлттэй харилцах ажилд анхаарлаа хандуулж ажиллана. Холбогдох бодлогыг хэрэгжүүлэх, шинийг бүтээн, үр бүтэмжтэй ажиллаж, хамтран ажиллах, гадаадад нээлттэй байх нь нэгэн цогц бодлого болно. Засгийн эрхийн төвлөрлийг сааруулах засаглалыг сайжруулж, олон улсын, хууль дүрмийн дагуу илүү үр дүнтэй, хүртээмжтэй ажиллах орчин бий болгоно.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол улсын дотоодод найман мужтай хөршилж, гадаадад ОХУ, Монгол Улстай хиллэж буй газарзүйн давуу талаа ашиглан бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна. Улмаар ”Нэг бүс нэг зам” болон “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байуулалтын ажилд идэвхтэй оролцоно. Түүнчлэн гадаадад нээлттэй байх, онцгойлон умардад нээлттэй байх тал дээр хэрэгжүүлсэн ажлууд амжилтад хүрч, бүх талын хөгжлийн бүтцийг хурдтай бүрдүүлж байна.
