МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас” одонт н.Баатрцог өөрийнхөө цаасан хайчилмал, тосон зураг, бэхэн зургийн үзэсгэлэнгээ 11 сарын 1-ны өдөр Хөххотын Цэцэнтана урлагийн музейд нээлээ. Баатарцог 1992 онд Улаанбаатар хотноо хувийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ анх нээснээс хойш Америк, Англи, Герман, Солонгос зэрэг улсад үзэсгэлэн гаргаж байжээ.

Хөххотод үзэсгэлэн гаргасан нь Ши Жиньпин тэргүүлэгч 8 сард МУ-д албан ёсны айлчлал хийсний дараа МУ-аас Дундад улсад хувийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан анхны уран бүтээлч болов. Түүний цаасан хайчилмалын бүтээлүүд нь хар цагаан хоёрхон өнгөнөөс бүтэж, бүх бүтээлээ хийхдээ зураг зурахгүй, хутга хэрэглэхгүй, нэг л хэсэг цаасыг солгой гараараа хайчилж урладаг нь маш гайхамшигтай. Бүтээл болгон нь Монгол орны өдөр тутмын амьдрал, мал аж ахуйн соёлыг харуулсан төдийгүй “Монголын нууц товчоо ” -ноос сэдэвлэсэн бүтээлүүд олон харагдана.



МУ-ын Хөххот дахь консулын газрын дарга н.Бямбадорж нээлийн арга хэмжээнд оролцож үг хэлж, уран бүтээлчдээ урам хайрласан байна. н.Баатарцогтой үйлс нэг урлагт хайртай найман настай балчир, 80 настай буурай хүртэл олон үзэгч ирж сонирхов. Тус үзэсгэлэн нь энэ сарын 15 болтол хагас сарын хугацаатай болно.

Бэлтгэсэн: Болорцэцэг
