Өнөөдөр буюу 12-р сарын 01-нд хэвлэгдэх "Чью Ши" сэтгүүлийн 23 дахь дугаарт ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Намын өөрийн хувьсгалыг урагшлуулахад шаардлагатай таван алхам" гэсэн гарчигтай чухал өгүүлэл нийтлэгдэх болно.
Өгүүлэлд онцлохдоо“Өөрийн хувьсгал бол манай намын түүхэн өсөлт, уналтын мөчлөгөөс гарах хоёр дахь шийдэл юм. Намын суртлыг сайжруулахаас эхлээд цогц, хатуу чанд засаглалыг урагшлуулах нь шинэ эрин үеийн намын өөрийн хувьсгалын чухал туршлага юм. Намын өөрийн хувьсгалын санаа, шаардлага тодорхой байна, гол нь хэрэгжилт үнэхээр үр дүнтэй байхыг баталгаажуулахад оршино”гэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ“ Намын өөрийн хувьсгалын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар манай нам Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад маш чухал үүрэг гүйцэтгэж, нарийн төвөгтэй засаглалын орчинтой тулгарч байна. Тиймээс өөрийн хувьсгалд анхаарлаа хандуулах ёстой” гэв.
