solongonews
Дин Шюэшян Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдетэй уулзав
2025-11-12 11:04
Дин Шюэшян Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдетэй уулзлаа.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 11-ний өдөр Бээжин хотноо Норвегийн Гадаад хэргийн сайд Эйдетэй уулзав.

Дин Шюэшян:

- Хятад, Норвегийн ард түмэн уламжлалт найрамдалтай бөгөөд хоёр талын харилцаа тогтвортой, эрүүл хөгжиж байна. Өнгөрсөн есдүгээр сард Ши Жиньпин дарга Ерөнхий сайд Стеллертэй уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэн. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурлаар Хятадын дараагийн таван жилийн хөгжлийн томоохон төлөвлөгөөг тодорхойлсон бөгөөд энэ нь Хятад, Норвегийн хамтын ажиллагаанд илүү их боломж олгох болно. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ зэрэг салбарт бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээх ёстой гэж хэлэв.

Эйде Хятадын ногоон өөрчлөлт, хөгжлийн салбарт гаргасан гайхалтай амжилтыг өндрөөр үнэлээд:

- Норвеги улс нэг Хятад улсын бодлогыг баримталж, Норвеги, Хятадын харилцааг цаашид сайжруулж, олон салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл