solongonews
АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурлаар хоёр баримт бичгийг батлав
2014-11-11 21:26
АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурлаар хоёр баримт бичгийг батлав

    Дундад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 11-ний үдээс хойш 2014 оны АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурлын хэвлэлийн бага хуралд оролцон үг хэлэв. Хурлаар баталсан "Ирээдүйд хандсан Ази-Номхон далайн түншлэлийн харилцааг хамтран байгуулъя. АПЕК байгуулагдсаны 25 жилийн ойн мэдэгдэл" бол АПЕК-ийн түүхэн дэх анхны бэлэг тэмдгийн чанартай мэдэгдэл юм гэж Ши Жиньпин хэлжээ.

    Тэрээр хэлэхдээ: -АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 22-р хурал амжилттай өндөрлөлөө. Хурлаар гишүүн удирдагчид бүс нутгийн эдийн засгийг интегралчлуулах, эдийн засгийг бүтээлч хөгжүүлэх, өөрчлөлт болон өсөлт зэрэг сэдвээр санал бодлоо гүнзгий солилцон, өргөн нийтлэг ойлголцолтой болж, хоёр чухал баримт бичгийг баталсан гэжээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл