БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жао Лэжи 27-ны өдрийн үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Сенегалын Үндэсний Ассамблейн дарга Ндиаетай хэлэлцээ хийв.

Жао Лэжи “ Хятад, Сенегал бол бие биеэ дэмжиж, хамтдаа хөгжиж, эв нэгдэлтэй хамтран ажилладаг чин сэтгэлийн түншүүд юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ши Жиньпин дарга Бассиру Диомай Фай ерөнхийлөгч болон ерөнхий сайд Осман Сонко нартай тус тус уулзаж, хоёр талын харилцааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон. Хятад улс Сенегалтай хамтран хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын янз бүрийн санаачилгыг хэрэгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн агуулгыг баяжуулж, шинэ эрин үед Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэв.
Жао Лэжи хэлэхдээ “ Сенегалын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг тухайгаа олон нийтэд дахин нотолсныг Хятад улс өндрөөр үнэлж байна. Хятад улс Сенегалыг бие даасан хөгжлийн замаар замнахад нь үргэлж дэмжинэ. Хоёр тал чансаатай, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, 15-р таван жилийн төлөвлөгөө болон Сенегалын 2050 оны алсын харааны стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, аж үйлдвэржилт болон хөдөө аж ахуйн шинэчлэл, худалдаа хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааны боломжийг судлах хэрэгтэй. "Хятад, Африкийн иргэд хоорондын солилцооны жил"-ийн боломжийг ашиглаж, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл, залуучууд, эрүүл мэнд, спорт, орон нутгийн харилцааны салбарын солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Сенегал, Хятад, Африкийн найрамдлыг бэхжүүлнэ. Хятад улс Сенегал хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал болон дэлхийн дөрвөн санаачилгыг идэвхтэй дэмжиж байгааг өндрөөр үнэлж, Африкийн эв нэгдэл, бие даасан байдлыг дэмжих, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын шударга ёсыг хамгаалах чиглэлээр Сенегалтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна”.
Жао Лэжи “ Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Сенегалын Үндэсний Ассамблейтай хамтран хууль тогтоох дээд байгууллага, тусгай хороо, хоёр талын найрамдлын бүлгүүд, БХАТИХ-ын төлөөлөгчид болон гишүүдийн хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, засаглал, хууль тогтоомж, хяналтын чиглэлээр туршлага солилцохыг гүнзгийрүүлж, хоёр орны хоорондын практик хамтын ажиллагааныхууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бэлэн байна” гэж онцолов.
Ндиайе хэлэхдээ “ Сенегал улс нэг Хятад улсын зарчмыг хатуу баримталж, Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачилгыг өндрөөр үнэлж, Сенегалын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлж буй Хятадын талд талархал илэрхийлж байна. Сенегал улс Хятадтай хамтран "Бүс ба Зам" санаачилгыг үргэлжлүүлэн урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнг хэрэгжүүлэн, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахад бэлэн байна. Сенегал улс Хятадын бүхэл бүтэн үйл явцын ардчилсан тогтолцоог өндрөөр үнэлж, Сенегалын Үндэсний Ассамблей нь Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Сенегал, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна”.
