ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 13-нд Бээжин хотноо Казахстаны Гадаад хэргийн сайд Кошербаева Беделбаевичатай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ “ Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын стратегийн удирдлага дор Хятад, Казахстаны харилцаа бат бөх уян хатан байдал, эрч хүчээ харуулсан. Ерөнхийлөгч Токаев удахгүй Хятадад айлчилж, 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын өндөр түвшний уулзалтад оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн гүнзгий стратегийн харилцаа холбоо тогтоож, хоёр талын харилцааны хөгжилд шинэ түлхэц өгөх болно” гэжээ.
Кошербаев Хятадын Коммунист Намын 105 жилийн ойд баяр хүргэж, Ши Жиньпиний даргын удирдлага дор Хятад улс чансаатай хөгжлийн зорилтуудаа эртхэн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ван И Казахстаны Гадаад хэргийн сайд Кошербаева Беделбаевичатай хэлэлцээ хийв
2026-07-14 10:18
Ван И Казахстаны Гадаад хэргийн сайд Кошербаева Беделбаевичатай хэлэлцээ хийв.
Зохиогч: Ү МЭНТУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
