
Нэг. Дэлхийн энх тайвныг эрхэмлэгчидтэй нэгэн дор цугларч, ялалтын баяраа хамтдаа тэмдэглэх,
Хоёр. Орос, Казахстан, Беларусь гурван оронтой улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг гурван орны хөгжлийн стратегитай уялдуулах гэсэн хоёр үндсэн зорилготой байлаа гэж тэмдэглэв.
Ван И, Ши Жиньпин дарга 6 хоногийн хугацаанд ОХУ, Казахстан, Беларусь гурван орны төрийн тэргүүнтэй уулзан, санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд 50 шахам арга хэмжээнд оролцон, олон салбарын хүмүүстэй уулзаж, Дундад улсын зорьж буй энх тайван, хөгжил, хамтын ялалтын үзэл баримтлалыг гүнзгий танилцуулсан юм. Ши Жиньпин дарга мөн гурван орны тэргүүнтэй найрамдал итгэлцлээ бататгасан нь улс хоорондын харилцааны хойшдын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх болно. Олон улс орон энэхүү айлчлалд анхаарлаа хандуулж, өөдрөг үнэлцгээж байна гэжээ.
Ван И цааш нь хэлэхдээ: -Ши Жиньпин дарга ОХУ-ын Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон нь Дундад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээн дэх чухал ажиллагаа боллоо. Энэ оны 9 дүгээр сард болох Дундадын ард түмний Японы эсрэг дайн болон дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэх арга хэмжээг дэлхий дахин улам анхаарах болно гэжээ.
