solongonews
14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны 18-р удаагийн хурал өндөрлөв
2025-10-29 09:33
14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны 18-р удаагийн хурал өндөрлөлөө.

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны 18-р удаагийн хурал 10-р сарын 28-ны үдээс хойш Бээжин хотноо Ардын их хурлын ордонд өндөрлөв.

Хурлаар санал оруулалтын дагуу шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан Далайн худалдааны тухай хууль, Тосгоны иргэдийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан Хотын оршин суугчдын зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, Хүрээлэн буй орчныг хамгаалах татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг баталж, Хятад улсын дарга Ши Жиньпин 58, 59, 60, 61, 62 дугаарт даргын тушаалуудад тус тус гарын үсэг зурж нийтлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл