solongonews
Амьжиргааны шинэ өөрчлөлт Өвөр Монголд “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний сайн эхлэл
2026-05-13 16:58
Амьжиргааны шинэ өөрчлөлт Өвөр Монголд
“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний сайн эхлэл

- Би тосгоны хананы дэргэд суугаад наранд биеэ шардаг байсан, гэхдээ одоо найз нартайгаа янко бүжиглэж, цаас хайчлах мэргэжил сурч, эрч хүчээр дүүрэн болсон гэж 64 настай Хуан Фэнхуа янко бүжиглэхийн хажуугаар инээд хөөрөөр дүүрэн хэлж байлаа.

Өвөр Монголын Улаанцав хотын Шинхэ шяний Жю-ин тосгоны ахмад настны асрамжийн үйлчилгээний цэгт ахмад настнуудын амьдралын үндсэн хэрэгцээг хангахын зэрэгцээ соёлын зугаа цэнгэл, нөхөн сэргээх сургалт зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлж, “ганцаараа амьдрах”-ыг “хамтдаа амьдралаас таашаал авах” болгон хувиргаж, ахмад настнуудыг халамжлан, тэднийг аз жаргалтай болгох зорилгод хүрч байна.

2023 оны 06-р сард Ши Жиньпин дарга Өвөр Монголд хийсэн айлчлалынхаа үеэр:

- Бид хүн төвтэй хандлагыг баримталж, хөгжлийн явцад ард түмний амьжиргааг хамгаалах, сайжруулахад илүү их анхаарал хандуулж, ард түмний амьжиргааны дутагдлыг арилган, ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах ёстой гэж онцолсон байна. Энэ жилийн хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга:

- Бид шинэ нөхцөл байдалд ард түмний илүү сайн сайхан амьдралын шинэ хүлээлт, ард түмний амьжиргааны ажлын шинэ шинж чанарыг зөв ойлгож, бэрхшээлийг шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулахад анхаарлаа хандуулах ёстой гэж онцолсон юм.

Хятад маягийн орчин үеийн хөгжил нь ард түмний амьжиргааг нэн тэргүүнд тавьдаг. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний тоймоос авч үзвэл, ард түмний сайн сайхан байдал чухал байр суурь эзэлж байна. Таван талын 20 гол үзүүлэлтийн 7 нь ард түмний сайн сайхан байдалтай холбоотой бөгөөд гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд урагш тэмүүлж, дарга Ши Жиньпиний чухал заавар, үзэл санааг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол хүн төвтэй хөгжлийн философийг гүнзгий хэрэгжүүлж байна. Хөдөөгийн ахмад настны асрамжийн чанарыг сайжруулах, хүнд байдалд орсон хүмүүсийг асрах, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, хүртээмжтэй, суурь болон аюулгүй байдлын сүлжээнд чиглэсэн олон нийтийн сайн сайхны санаачилгыг сайжруулж, хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах, сайжруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх болно.

Ахмад настнуудын асрамжийн чанар, үр нөлөөг сайжруулна

Хоолны өрөө нь цэвэр цэмцгэр, амтат үнэр ханхалж байв. Ахмад настнууд ширээ тойрон суугаад өдөр тутмын амьдралынхаа тухай сэтгэлээ нээн хуваалцаж байлаа.

- Өмнө нь бид гэртээ гал түлж, хоол хийх талаар үргэлж санаа зовдог байсан. Энд хооллох нь хямд бөгөөд тохиромжтой гэж Хуан Фэнхуа инээмсэглэн хэлэв.

Хөдөө орон нутгийн ахмад настнуудын хоолны асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол орон тосгонуудыг үндсэн нэгж болгон стандартчилсан ахмад настнуудын хоолны газрыг байгуулж, хөдөлгөөний бэрхшээлтэй ахмад настнуудад хоол хүргэх үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйлчилгээний багийг байгуулсан байна. Одоогийн байдлаар суурин, хошуу, дүүргийн түвшний ахмад настны асрамжийн үйлчилгээний төв 659, тосгоны түвшний ахмад настны асрамжийн үйлчилгээний цэг 6404, ахмад настны хоолны тусламжийн цэг 2231 байгуулагдаж, 1.27 сая ахмад настанд хүргэлтийн хоолны үйлчилгээ хүргээд байгаа юм.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол орон хот, суурин болон тосгоны түвшинд ахмад настны асрамжийн үйлчилгээний гурван шатлалт сүлжээгээ цаашид сайжруулах болно. Ахмад настны асрамжийн үйлчилгээний нөөцийг хөдөө орон нутаг, мал аж ахуй эрхлэх бүсэд хүргэхийг дэмжиж, хөдөө орон нутаг, мал аж ахуй эрхлэх бүсэд нэгдсэн эмнэлэг болон ахмад настны асрамжийн байгууллагууд байгуулахыг дэмжин, ахмад настны асрамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх болно.

Ард түмний үндсэн хэрэгцээг хангана

Ордос хотын Дүншэн дүүргийн Юншин хороололд 55 настай Кан Юймэй ганцаараа амьдардаг өндөр настны цонхыг цэвэрлэж өгч байв.

Зүүн гар нь хөдөлгөөний бэрхшээлтэйн дээр нөхөр нь цус харвалтын улмаас хэвтэрт орсноос болж Кан Юймэйгийн гэр бүл амьжиргааны доод түвшний тэтгэмж авах болсон байна. Хотын “Дулаан хотын хамтын тусламж” нийгмийн тусламжийн туршилтын хөтөлбөрийн ачаар тэрээр үнэгүй нөхөн сэргээх болон эрүүл мэндийн үйлчилгээ авч, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвараа дээшлүүлэх сургалтыг сонгосон байна.

Мөнгө, бараа бүтээгдэхүүнээр хангахаас эхлээд нийгмийн үйлчилгээ худалдан авах замаар тусламж хэрэгтэй хүмүүст асрамж, ур чадварын сургалт, нөөцийн зохицуулалт зэрэг үйлчилгээ үзүүлэх хүртэл Өвөр Монгол нийгмийн тусламжийн хөтөлбөрүүдийнхөө үр нөлөөг тасралтгүй сайжруулж байна. Энэ оны 02-р сарын сүүлчээр Өвөр Монголын 1 сая 726 мянган хүн, түүний дотор хот, хөдөөгийн амьжиргааны доод хэмжээний тэтгэмж авч буй хүмүүс болон туйлын ядуу иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг үр дүнтэйгээр баталгаажуулсан байна. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан хоёр татаас нь 714,000 хүнд хүрчээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Иргэний хэргийн газрын захирал Кан Шюйдун:
— “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд бид дижитал оюун ухааныг ашиглан динамик хяналт, тусламжийн нарийвчлал, цар хүрээг нэмэгдүүлэх, “материал + үйлчилгээ”-ний цогц тусламжийн загварыг сурталчлах, эмзэг бүлгийнхнийг дэмжих, бүх хүнд тусламж үзүүлэх “аз жаргалын жагсаалт”-ыг бий болгосон бөгөөд амьжиргааны тусламжийг илүү энэрэнгүй болгоно гэж хэлэв.

Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлнэ

Гуравдугаар сарын сүүлээр Тунляо хотын Зарууд хошуунд хаврын хүйтэн жавар сэнгэнэж, хөдөөгөөс хот орох зам шавартай, явахад хүндрэлтэй байв. 67 настай малчин Х.Хишигбуяны цусны даралт бууруулах эм дуусаад хоёр өдөр болж, цусны даралт нь аюултай түвшинд хүрсэн байв.

Хошууны эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн “Сараалан” нэртэй эрүүл мэндийн баг үйлчилгээ үзүүлэхээр очлоо. Машинаар хүрэхэд хүндрэлтэй тул багийн гишүүд хагас замаасаа бууж, Х.Хишигбуяны гэр рүү явган хүрч очив. Түүний гэрт хүрч цусны даралтыг нь хэмжиж, эмийг нь тохируулж өглөө.

- Та нарын тусламжаар би тайвширлаа, маш их баярлаж байна гэж Х.Хишигбуян ирсэн хүмүүсийн гарыг атган дахин дахин талархал илэрхийлэв.

Өвөр Монгол орон бүс нутгийн 82 хөдөө аж ахуй, мал аж ахуйн хошуунд нэгдсэн хошууны түвшний эмнэлгийн консорциумын барилгын ажлыг бүрэн эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 74 хошуу, шянь стандартыг хангаж, шянь түвшний 2888 эмнэлгийн ажилтан 6 сараас дээш хугацаанд анхан шатны түвшинд ажиллаж, 11148 өрхийн эмчийн баг байгуулагдаж, гол хүн амын хамрагдалтын түвшин 81.62 хувьд хүрчээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн комиссын захирал Лю Юн:
— 2030 он гэхэд Өвөр Монгол алслагдсан бүс нутагт зөөврийн эмнэлгийн системийг бүрэн байгуулахыг зорьж, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний хүчин чадал нь хөдөө орон нутгийн цогц сэргээн босголт болон шинэ хотжилттой гүнзгий нийцэж байгааг баталгаажуулна гэж хэлэв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Вэйжүн:
— Ши Жиньпин даргын зааврыг санаж, Өвөр Монголын ард түмний амьжиргааг сайжруулах, үйлчилгээний түвшинг тасралтгүй дээшлүүлэх, ард түмний ашиг тус, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг байнга нэмэгдүүлэхийн тулд илүү шаргуу, илүү хичээнгүйлэн ажиллах болно гэж хэлэв.

Зохиогч: ЖАН ЦЭН, Ү ЮН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл